Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцэх зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэх юм. 

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болсон ч хууль санаачлагчын илтгэл бэлэн болоогүй учраас хойшлуулав.  ХНХ-ын сайд С.Чинзориг илтгэлээ бэлэн болгоогүй хэмээсэн учир дараагийн асуудлыг хэлэлцэхээр болов.  Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болов. Хууль санаачлагчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хийсэн юм. Харин Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.  Түүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА