Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.15/ болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Мөн Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай танилцуулах аж.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Санамж бичгийн төслийн тухай*

Ө.Энхтүвшин

2

Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Л.Оюун-Эрдэнэ

3

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

Л.Оюун-Эрдэнэ

4

Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээний тухай

Л.Оюун-Эрдэнэ

5

Журам батлах тухай

Н.Энхболд

6

“Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Ч.Хүрэлбаатар

7

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах” Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл

Ч.Хүрэлбаатар

8

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.Нямдорж

9

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.Нямдорж

10

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

С.Чинзориг

11

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Х.Баделхан

12

Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Ё.Баатарбилэг

13

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай

Ё.Баатарбилэг

14

Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Б.Энх-Амгалан

15

Агентлаг байгуулах тухай

Д.Сумъяабазар

16

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай

Ч.Улаан

17

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

 

18

Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулга

Ё.Баатарбилэг

19

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай танилцуулга

Д.Сарангэрэл

 


Энэ мэдээ таалагдаж байвал:
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг та, цар тахлаас ашиг олж ханахгүй байна уу
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг та, цар тахлаас ашиг олж ханахгүй байна уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.