Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар 7 хоног нь 2.5 сая төгрөгийн үйлчилгээтэй, ЖДҮХС-аас зээл авсан сувиллаа заржээ

Хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл аваад чимээгүй өнгөрөгсөдийн нэг бол УИХ-ийн гишүүн Я.Содбаатар. Тэрээр “Эпато анарваан” компаниараа 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээл тус тус авсан. Зээлийн асуудал ид дэгдэж, гишүүдийн толгой дээр буух үеэр тэрбээр манай гэр бүлийн хүн Эпато анарваан компанийг найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн 25 хувийг эзэмшдэг гэх тайлбараар өөрөөсөө холдуулж байв.

Гэвч Я.Содбаатар гишүүн 2017 оны ХОМ-ийн тайландаа “Эпато анарваан” болон “Ти Эс Эм” компанийн 100 хувийн эзэмшигч болохоо дурдсан нь өдгөө тод баримт болон үлджээ.

ЭПАТО АНАРВААН НЬ 7 ХОНОГИЙН 2.5 САЯ ТӨГРӨГИЙН ҮЙДЧИЛГЭЭТЭЙ, ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙНХ-

Я.Содбаатарын эзэмшлийн “Эпато анарваан” компанийн захирлаар түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг ажилладаг байлаа. “Ти Эс Эм” компани нь мөн эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл ЖДҮХС-ийн зээлийн 1.2 тэрбум төгрөгөөр зузаатгал хийлгэсэн “Эпато анарваан” сувилал нь төрсний дараах эх, нярайн сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг сувилал нь тансаг зэрэглэлийн буюу өндөр үнэ, үйлчилгээ сайтай газар гэдгээрээ дээдсийн хүрээнийхэн дунд гайхагддаг байна. Тус сувиллаар долоо хоног үйлчлүүлэхэд дунджаар 2.5 сая төгрөгийн төлбөртэй.

ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛ АМНААС ХОЛДОХ ГЭЖ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН СУВИЛЛАА ЗАРЖЭЭ-

Тухайн үедээ Я.Содбаатар гишүүн гишүүдийн дунд “Манайх гоё сувилал нээсэн” гэж ярьдаг байж. Гэтэл тухайн сувиллаараа ЖДҮХС-аас зээл авсан нь мэдэгдэнгүүт “Би мэдээгүй манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани” хэмээн ярьж үгэндээ ороогдсон юм. Ингээд байдал эвгүйтээд ирэхийн цагт Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод гуравхан сар болж байсан тэрээр сайдын суудлаа өгсөн. Улмаар ЖДҮ-ийн зээлийн хэл амнаас холдох гэж өнөөх тансаг зэрэглэлийн сувиллаа хүртэл зарсан ажээ.

ПРОКУРОР АСАН Б.ЦЭРЭНБАЛТАВЫН ХУУЛИЙН ФИРМЭЭР ӨМГӨӨЛҮҮЛЖ, ЖИДҮҮЧИН НЭРНЭЭСЭЭ АМЖИЛТТАЙ САЛСАН-

Үүгээр ч зогсохгүй ЖДҮХС-ийн зээлийн хэргээсээ сугарахын тулд сайн хуульч нарын баг ажиллуулж, тэр нь амжилттай болжээ. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтавын хамаарал бүхий хуулийн фирмээр өмгөөлөл хийлгэсэн аж. Ингээд ЖДҮ-чин гишүүн, жидүүчин гэх нэрнээсээ амжилттай салж хуулийнхны хараанаас холдов. ЖДҮХС-гаас авсан зээлээ маш чимээгүй байдлаар “зохицуулж” нам болгосон.

МАН ЯЛВАЛ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙГЭЭР ЗГХЭГ ЮМ УУ МАН-ЫН ГЕНСЕК БОЛОХ ТОХИРООТОЙ-

Одоо тэрээр МАН-ын генсек асан Ц.Бат-Энхийн өрөөнд даруухан гэгч нь суудаг болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН гялайж гялтайж, Засгийн эрхэнд дахин гарвал тэрээр тун дээгүүр залрах эрхэмийн нэг гэгдэж буй. Түүнийг нэр дэвшүүлэхгүйгээр ЗГЭХГ-ын дарга юм уу, МАН-ын генсек болгох тохироо маш өндөртэй хэмээгдэж байна.

Эх сурвалж: Eguur.mn

\
\"Сонгдо\" эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.