УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 01 хүртэл хойшлуулах санал гаргасан байна лээ. Үүн дээр 12 дугаар ангийн хүүхдүүд хүнд байдалд орж байна. ЭЕШ-ын хамаарах хичээлээр явуулах, давтуулж болохгүй юу. Цахимаар явуулсан гэтэл шалгалтаар асуудал үүсэх вий дээ" гэв.
Үүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариулт өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарна. ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн. 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард ямар шугамаар багш нар давтлага өгч болох вэ гэдгийг судалж байна. Одоо нэг сарын хугацаанд давтлага өгүүлэх боломжийг судалж байна. Онцгой нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор давтлага өгүүлэх боломжийг судалж байна" гэлээ.