Фантастик продакшн 10 жилийнхээ ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.
Киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны кино 4-р сарын 6, 7, 8-нд SkyGO-н эрхтэйгээр хүрэх юм. Тус киноны уран бүтээлчид 4-р сарын 5-нд үзэгч фэнүүдтэйгээ уулзсан онлайн улаан хивсний ёслолд ямар стиль бүрдүүлснийг толилуулж байна.
Шуурхай.мн