Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Улаан сайд аа!!! 7000 мянган тн НООЛУУР-г хэн авахыг хэлээд өгөөч

Монгол улс жилдээ 10 мянган тн ноолуур авдаг. Засгийн газар ноолуур худалдан авахад Хөгжлийн банкнаас 300 тэрбумын зээлийг 3 хувийн хүүтэй ноолуур бэлтгэгч компаниудад өгөхөөр болсон. Энэ мөнгөөр монгол улсын нийт ноолуурыг худалдан авна гэвэл кг-ийг нь 30.000 төгрөгөөр авна. Харин ЗГ-ын амласан ёсоор кг-ийг нь 100,000 төгрөгөөр худалдан авбал ердөө 3 мянган тн-г л авах мөнгө. Харин үлдсэн 7 мянган тн -ыг нь хэн хэдээр авах нь тодорхойгүй үлдэж бна. Өндөр үнээр авлаа гэхэд Дэлхий нийтээр хямрал болж, борлуулалт буурч байхад ноолууран бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ? Өнөөдөр дэлхийн зах зээлд ноолуурын үнэ кг нь 100,000 бүү хэл 70,000 хүрэхтэй үгүйтэй л байна . Сонгуулийн санал малчдаас авахын тулд 300 тэрбумаар 3 мянган тн-г нь авлаа гэж бодье. Гэтэл энэ бол нийт ноолуурын гуравны нэгд ч хүрэхгүй. Үлдсэн 7000 тн-оо ачаад Малчид хаачих вэ? Ч. Улаан сайд аа!!!

Сэтгүүлч Б.Отгон

Хөвсгөл нуурт эргүүлж хийж байсан алба хаагч автомашинтайгаа цөмөрч, амиа алджээ
Хөвсгөл нуурт эргүүлж хийж байсан алба хаагч автомашинтайгаа цөмөрч, амиа алджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА