Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурт эргүүлж хийж байсан алба хаагч автомашинтайгаа цөмөрч, амиа алджээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З үүрэг гүйцэтгэж байхдаа машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч живж амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З... 04.03-ны өдөр мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг 04.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн, цагдаагийн тасгийн, тосгоны захирагчийн албаны, ар гэрийн гээд нийт 33 хүн, 9 автомашинтайгаар 04.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Түүнийг эрэн хайх явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Цахим ертөнцөд Н.Тэгшбаяр ноёлж, З.Энхболд удаалжээ
Цахим ертөнцөд Н.Тэгшбаяр ноёлж, З.Энхболд удаалжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.