Цахим ертөнц бол яах аргагүй олон нийтийн өдөр тутам, бүр цаг мөч бүрийн хэрэглээ, нөхөр нь болжээ. Арга ч үгүй, мэдээ мэдээллийг товч тодорхой бөгөөд хурдан шуурхай хүргэдэг учраас нийгмийн бүхий л салбарын хүмүүс хандаж байна. Харин хэрэглээ дагасан энэ орчинд цахим хэрэглэгчид нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ.
Цахим орчинд онц сонирхолтой, сонин содон мэдээ мэдээлэл цацаж, олны анхаарлыг татдаг хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал, АН-ын даргын зөвлөх З.Энхболдын хувьд адармаатай, ёжтой хэрнээ улс төрийн хөшигний арын мэдээллээр хэрэглэгчидтэй уулздаг нь анхаарал татаж, судалгаанд аман хүзүүджээ. Мөнхүү улстөрчдөөс гишүүн асан С.Ганбаатар эрх баригчдыг шүүмжилдэг, поп талдаа бол Э.Бат-Үүл намаа шүүмжилж, хэрүүлийн талдаа цахим сүлжээг идэвхтэй ашигладаг хүмүүсийн тоонд зүй ёсоор орж, гурав дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Тэгвэл Цөмийн энергийн газар болон Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан, доктор Норовын Тэгшбаяр мэдээ мэдээлэлдээ бодитой, шинжлэх ухаанчаар хандахыг зорьдог нь түүнийг цахимд хамгийн олон хэрэглэгчтэй нэгэн болгожээ. Гэхдээ тэр үе үе улс төрийн өнцөг бүхий шүүмжлэл, хаа хамаагүй маргаан дэгдээдэг нь ч нөлөөлсөн байх. Нөгөө талаар түүний “Н.Тэгшбаяр ба түүний нөхөд” групп нь олон мянган дагагчтай учраас ийнхүү онц сонирхолтой, шинэ санаа болохуйц мэдээ мэдээлэл нь илүү их давлагаа үүсгэдэг байна. Энэ утгаараа тэр улстөрчдөөс цахим сүлжээнд хамгийн олон хэрэглэгч дагуулан, тэргүүлжээ.
Харин урлаг соёлынхноос поп дуучин Б.Сарантуяа, загвар өмсөгч С.Сарнай, эдийн засагчдаас “Хас”-ын Ч.Ганхуяг, “Defacto” Д.Жаргалсайхан нар цахим орчинд тэргүүлж, олон хэрэглэгчийг дагуулж байгаа гэнэ.
Шуурхай.мн