Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Япон, АНУ, Испанийн дөрвөн иргэн ирсэн

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадын 45 улс орноос 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настан 271, жирэмсэн 32, орон байргүй, төлбөрийн чадваргүй болж байгаа 378, оюутан 811, санхүүгийн боломжгүй, хүнд байдалд орж байгаа 4000 орчим иргэн байна. Эдгээр хүсэлтийг Элчин сайдын яамдуудаас ГХЯ-нд хүргүүлж байна. Бид эдгээр хүсэлтийг УОК-д дамжуулж, уламжилж байгаа. 

Токиогоос ирсэн нислэгтэй холбоотой зарим буруу ташаа мэдээлэл гарах болсон. УОК-ын гуравдугаар сарын  20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон олон улсын байгууллагын ажилтнууд тэдгээрийн гэр бүл, мөн монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм.  Энэ шийдвэртэй нийцүүлэн Токиогоос ирсэн тусгай үүргийн онгоцоор гадаадын дөрвөн иргэн ирсэн. Тодруулбал, Япон улсын иргэн хоёр, Испани 1, АНУ-ын 1 иргэн байсан. АНУ-ын иргэн нь Монгол Улсын иргэний нялх хүүхэд. Испанийн хувьд, 2007 онд төрсөн Монгол аав, ээжтэй бага насны хүүхэд. Японы хувьд, МУ-ын иргэнтэй албан ёсны гэр бүл болсон, Монгол Улсад 20 гаруй жил амьдарсан хүн байна. Мөн монгол ээжтэй Япон хүүхэд ирсэн. Ээжээс нь салгаж болохгүй учраас ийнхүү авчирсан байгаа.

Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн шаардлагыг олон нийтэд танилцуулсан. Жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай хүн зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьсан. Өмнөх хоёр онгоцоор ирсэн хүмүүс ЭСЯ-нд дараалал үүсгэн, жагсч байсан иргэдийг авчирсан. Иргэд нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Маш олон иргэд МИАТ компанид хандаж байна. Бүх хүмүүсийг авчирч чадахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. МИАТ-ийн гадаа очиж, эмх замбараагүй байдал үүсгэх хэрэггүй" гэв. 

SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ
SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.