УОК-ын шийдвэрийн дагуу Японд байгаа иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарьт өөрчлөлт орж, өнөөдөр 13.05 цагт Улаанбаатараас Япон руу хөөрөхөөр болсон. Улмаар 19.00 цагт Токиод газардаж, маргааш өглөө нь буюу дөрөвдүгээр сарын 3-ны 08.30 цагаас иргэдээ суулгаад Улаанбаатар руу хөдлөх юм. Ингээд 13.05 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардана.
Тус онгоцоор 255 зорчигч ирэх бөгөөд өндөр настан 31, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн 12, бага насны хүүхэдтэй гэр бүл, 2-16 насны 16 хүүхэд, бусад улс орноос дамжин ирж байгаа иргэд 52, жирэмсэн 4 гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.
Тусгай үүргийн онгоцод ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын байцаагч нар явна. Тиймээс иргэд эмч, байцаагчдын асууж байгаа асуумжид үнэн зөв хариулах шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.
Зорчигчид болон нисэх багийнхныг ирэнгүүт нь 21 хоног тусгаарлах юм