Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ УИХ-д горилогсдоос авах 100 сая төгрөгөө 400 сая болгож нэмжээ

С.Эрдэнэ УИХ-д горилогсдоос авах 100 сая төгрөгөө 400 сая болгож нэмжээ

 

УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.
Үүнтэй холбоотойгоор МАН, АН-аас нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхлээд буй билээ.
Мэдээж МАН, АН-аас УИХ-д нэр дэвших боломж хамгийн болзол өндөр байдаг.
Ардчилсан Нам гэхэд л  УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шалгуур гаргаад буй.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ тухай: "Сонгуультай холбоотой санхүүжилт босгох асуудал ҮБХ-ны хурлаар яригдсан. ҮБХ-ны гишүүд 30-40 сая төгрөгийг гурван үе шаттайгаар хуримтлуулж, сонгуулийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдэлд хүрсэн. Ер нь улс төрд орж ирж байгаа хэн ч бай дэмжлэгтэй, хандив өгч, санхүүжилт босгох чадвартай байх ёстой...
 
Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал.
 
Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ. Үзэл санааныхаа төлөө нэгдсэн хүмүүс үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ, улс орныхоо хөгжлийн төлөө ямар бодлогоор ажиллах вэ гэдгээ л ярьж байгаа. Тийм учраас намынхаа үйл ажиллагаа, цаашилбал сонгуульд оролцоход шаардагдах санхүүжилтийнхээ хэмжээг хэрхэн ямар зарчмаар тогтоохоо бид өөрсөө мэдэх эрхтэй" хэмээсэн нь  бий.
 
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ саяхан АН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилогсдоос авах 100 сая төгрөгөө 300 саяар нэмж, нийт 400 сая төгрөг авах болсноо дуулгажээ.
 
Энэ шийдвэр АН-ынханд маш хүнд тусаж буй агаад намын дарга маань ер нь ямар зорилготой хүн бэ? УИХ-ын сонгуульд ялалт байгуулахыг зорьж байна уу? мөнгөн хуримтлал үүсгэх гээд байна уу? гэсэн эргэлзээ, уур амьсгал ч ямар нэг хэлбэрээр бий болсон байна.
Дашрамд дурьдахад АН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нь дээрх 400 сая төгрөгийг зүгээр л намдаа хандив болгон өгч буй бөгөөд сонгуулийн сурталчилгааны зардлаа мөн л өөрөө гаргах аж.
 
С.Сарнай
М.ТУНСАГ: ХӨСҮТ, ЭМЯ маш сайн ажилласны үр дүнд хоёр МОНГОЛ ИРГЭН эдгэлээ
М.ТУНСАГ: ХӨСҮТ, ЭМЯ маш сайн ажилласны үр дүнд хоёр МОНГОЛ ИРГЭН эдгэлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.