Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын нийт хамт олонд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ

Өчигдөр /2020.01.15/  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал Москва хотноо болж, тус нийгэмлэгийн 2020 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Ерөнхий хорооны хурлаас УБТЗ  2019 онд тээврийн төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлж, шинэ түүхэн амжилт тогтоосон явдлыг сайшаасан байна.

Жилийн тээх нэвтрүүлэх хүчин чадал нь 25 сая тонн төмөр замаар 28,1 сая тонн ачаа тээвэрлэж зохион байгуулах өндөр ур чадвараа харуулсан, дэлхийд анх удаа   галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, өртөө  хоорондын замд хэд хэдэн галт тэргийг багцаар нь цагийн мөчлөгтэйгөөр илгээх бодит бололцоог хангаж, дэлхийд үлгэр жишээ болохуйц үйлсийг бүтээсэн  Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын нийт хамт олонд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

“Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг нээлээ
“Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг нээлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА