Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ КОМПАНИЙ ТАСАЛБАР ТҮГЭЭВРИЙН ТӨВ ШИНЭ САЛБАРУУДАД ШИЛЖЛЭЭ

"МИАТ" ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор хотын төвийн бүс Central Tower, Урд бүс Encanto Tower-т тус тус нислэгийн тийз борлуулалтын салбаруудаа шинээр байгуулаад удаагүй байна.

Үүнтэй холбогдуулан Баянгол зочид буудлын хажуугийн LANDMARK төвд байрлах Тасалбар түгээврийн төвийн үйл ажиллагааг 12-р сарын 27-ны өдрөөс зогсоож байна.

МИАТ компани зорчигч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээн ажилладаг. Иймээс тус компани зорчигчдынхоо аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай байлгах, тийз борлуулалтын үйлчилгээгээ илүү тав тухтай, түргэн шуурхай болгох мөн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гурван салбар нээхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд удахгүй хотын баруун хэсэгт салбараа нээх болно.

 

Тиймээс та бүхэн МИАТ компаний шинэ салбаруудаар үйлчлүүлээрэй

Тасалбар түгээврийн төвүүд.

Central Tower салбар
☎ 11 313385

Encanto Tower салбар
☎ 11 322118

Мэдээлэл лавлагааны төв
☎️11 333 999

ХОЁР ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭД НЭГ АЛХАМ НЭМЛЭЭ
ХОЁР ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭД НЭГ АЛХАМ НЭМЛЭЭ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.