Жил бүрийн шинэ жилээр хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барьдаг үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-иас энэ жилийн шинэ жилийг “Шидэт шинэ” жил уриан доор явуулахаар болжээ. Шидэт шинэ жилийн хүрээнд хэрэглэгчдийн худалдан авсан бялуу бүр Түмэн насан, Атар хэвийн боовны таван хувийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэдээ авчирхаас гадна шилдэг нэг хэрэглэгч IPHONE 11 загварын гар утсыг хожих юм байна.
Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн хувьд энэ жилийн бялууны чимэглэл дээр нэлээд анхаарч байгаагаас гадна олон гэнэтийн бэлгийг хэрэглэгчдэдээ барихаар зэхэж байгаа сурагтай. Өнгөрсөн 2018 оны шинэ жилийг “Нэг бялуу-нэг эрүүл уушиг” уриатай аяныг зохион байгуулснаар 30 мянган хүүхдэд хорт утаанаас хамгаалах “Шүүлтүүртэй маск”-ийг бэлгэнд өгсөн байдаг.