Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД: Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой цуврал номын дээжийг гардууллаа

СБД: Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой цуврал номын дээжийг гардууллаа

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оноос эхлэн цуврал номыг бүтээж байна. Тэгвэл өнөөдөр тус номын гуравдугаар цуврал болох “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх зөвлөмж”  гарын авлагыг дүүргийн 58-р сургуулийн номын санд  хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга,  Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Э.Ганбат, тус дүүргийн  Онцгой байдлын газрын дарга Д.Бэхбаяр, Замын цагдаагийн газрын дарга Д.Мөнхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга A.Наранбаатар болон 58 дугаар сургуулийн багш, сурагчид оролцсон юм.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат:

 

Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хөгжүүлэх, иргэншүүлэх, багш, эцэг эх, нийгмийн ажилтаны үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Сурагчийн аюулгүй байдал-1”, номыг анх 2017 онд хэвлүүлсэн. Энэ номоо цуврал болгон үргэлжлүүлж, 2018 онд “Сайн зан чанарыг төлөвшүүлэх нь” номыг гаргасан. Тэгвэл энэ онд нийгмийн бүхий л давхаргад аюулын харанга дэлдээд буй хар тамхинаас ахлах ангийн сурагчидыг хамгаалах, хор уршгийг таниулах зорилгоор  “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх зөвлөмж” гарын авлагыг хэвлүүлж, дүүргийнхээ 58-р сургуулийн номын сан болон ахлах, дунд ангийн сурагчдад хүлээлгэн өгч байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад 2018 онд улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдсон бөгөөд 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа нь үнэхээр харамсмаар тоо юм. Олон нийтэд “Цагаан тахал” хэмээн нэрлэгдсэн энэ аюулаас хүүхэд, залуусаа хамгаалъя гэж уриалмаар байна. Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хувьд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлыг үргэлжлүүлэн хийх болно.

Дашрамд дурдахад та android үйлдлийн системийн утастай бол “Хүүхэд хамгаалал” аппликэйшнийг татаж, энэ төрлийн мэдээ мэдээллийг илүү хялбараар үзэх боломжтой аж.

Мишээлийг олоорой
Мишээлийг олоорой
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.