Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Энхтайван хөгжлийн сан\“-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ

"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ

  

Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хороо буюу Биокомбинат орчимд чухал хэрэгцээтэй байсан хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтанд орлоо. Уг Хүүхдийн эмнэлэг нь  БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр баригдсан байна. Тус эмнэлэг нь гурван давхар 50 хүүхдийн ортойгоор, 500 мянган ам, долларын санхүүжилтээр баригджээ. Хоёрхон сарын хугацаанд баригдсан тус эмнэлэгт мөн 150 мянган ам.долларын  эмнэлгийн тоног төхөөрөмжийг  өнөөдөр гардууллаа.

 БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн сан”  өмнө  нь Монгол улсад олон удаагийн буцалтгүй тусламжаар Налайх, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьж өгч байсан билээ.

Хамгийн сүүлд тавдугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд  орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулсан байна.

 Шинэ эмнэлгийн нээлтэнд УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин , “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэд тэргүүн Ю Шяошуан нар оролцлоо.

УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Наймдугаар сард л энэ эмнэлгийн асуудлыг ярилцаж байлаа. Хоёрхон сарын хугацаанд энэхүү эмнэлгийг бүтээн байгуулж өгсөн “Энхтайван хөгжлийн сан”-гийн хатт олонд туйлын их баярлаж байна. Өмнө нь энэ хорооны иргэд хотоос 25 км-ын зайд орших хүүхдийн эмнэлэг рүү явдаг байлаа. Энэ шинэ эмнэлэг  ашиглалтанд орсноор 12-р хорооны тулгамдсан асуудлыг шийдэж өглөө. Мөн 10 ор нэмж өгсөнөөр ахмадуудаа ч эмчлэх асуудлыг цаашид эхлүүлэх болно” хэмээсэн юм.

 “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэд Ю Шяошуан хэлсэн үгэндээ “Хятадын Энхтайван хөгжлийн сан олон улсын харилцаа, хамтын ажиллагаануудад идэвхитэй оролцож, олон улсын нийтийн халамжийн үйл ажиллагааг хөгжүүлж, дэлхийн Энхтайван хөгжлийг дэмжиж, хамтдаа хөгжин цэцэглэх явдлыг зорилтоо болгон ажиллаж байна. Дэлхийн 30 гаруй улс оронд олон улсын ард түмэнд хүртээмжтэй байх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хятад, Монгол хоёр улсын хамтын хүчин чармайлт дор, тус сан 2012 оноос хойш Монголын талтай эмнэлэг эмчилгээ, боловсрол, ажилчдын сургалт болон хэвлэл мэдээллийн салбарт ард түмэнд хүртээмжтэй цуврал төслүүдийг хэрэгжүүлж   Монгол Улсын хөгжилд тусламж дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Монгол улс , БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэхүү шинэ эмнэлэг үүд хаалгаа нээж байгаад тун их талархаж байна. Хятадын “ Энхтайван хөгжлийн сан”  Монголын талтай үйл ажиллагаагаа улам үргэлжлүүлэн гар гараа барилцан, илүү олон ард олны амьжиргааны барилга байгууламж болон хүртээмжтэй төслүүдийг бүтээж, хоёр талын ард түмний харилцааг дэмжиж, хоёр улсын харилцааны хөгжилд туслалцаа дэмжлэг үзүүлэх болно” хэмээсэн юм.

Мөн БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин хэлсэн үгэндээ “Монгол Улс болон Хятад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хан-Уул дүүргийн 12-р хороонд шинэ эмнэлэг  баригдаж буйд туйлын их баяртай байна. Монгол улс  бол БНХАУ сайн хөрш, сайн найз мөн сайн түнш билээ. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж, ялангуяа, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулснаар Хятад Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үед оршиж байна. Түүнчлэн, Хятадын “Энхтайван хөгжлийн сан "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" бодлогыг идэвхитэй хэрэгжүүлж, Монголд цөөнгүй амьжиргааны төслүүдийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын Чингэлтэй. Баянзүрх, Налайх зэрэг дүүрэгт буцалтгүй тусламжаар хүүхдийн эмнэлэг барьж байгаад талархаж байна. Миний хувьд дөрөвдэх эмнэлгийн нээлтэнд оролцож буйдаа талархаж байна. Монгол Улсад суугаа ЭСЯ цаашид тус сан өөрийн давуу талыг гаргахад үргэлжлүүлэн дэмжиж, Хятад Монголын ард түмний хоорондын харилцаанд идэвхитэй оролцон хөгжүүлж, Хятад Монголын харилцааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулах болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Шуурхай.мн

 

“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна
“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.