Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн багш нарт анх удаа “Дижитал мэргэжилтэн” хөтөлбөрийг зохион байгууллаа

Голомт банк ЕБС-ийн мэдээллийн технологийн багш нарыг чадавхижуулж, заах шинэ арга зүйн дэлхийн туршлагыг хуваалцах зорилгоор “Teach & Tech 2019” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн ЕБС-ийн мэдээлэл зүйн багш нар, сургуулийн захирал болон МСҮТ, Програмчлалын кодын сургалтын төвүүдийн 470 гаруй зочид оролцсон байна. Дижитал мэргэжилтэн хөтөлбөр нь ЕБС болон оюутан залуусын мэдээллийн технологийн суурь ойлголтыг сайжруулах, сурагчдын энэ чиглэлийн ур чадварыг хөгжүүлэх замаар залуу боловсон хүчний ажлын бүтээмжийг дээшлүүлэх, МУ-ын хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг нь уг арга хэмжээний бас нэгэн чухал зорилт болжээ.  

Тус банк тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ДИЖИТАЛ МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөрөөрөө дамжуулан мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, чанарыг сайжруулахын тулд олон арга хэмжээг оюутан залуус, сурагч, багш нарт хүргэн ажиллаж байгаагийн нэг нь Teach & Tech 2019” өдөрлөг боллоо. Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд үргэлжлэх ба ирэх онд мэдээлэл технологийн чиглэлд илүү хүртээмжтэй өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ удаагийн арга хэмжээг Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар хамтран зохион байгуулсан байна.

Технологийн эрин үед мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагааны цар хүрээ улам ихсэхийн хэрээр энэ төрлийн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах нь нэн тэргүүний шаардлага болж байгааг арга хэмжээнд оролцогчид онцоллоо.

 

McDonalds компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар огцорлоо
McDonalds компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар огцорлоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.