Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

McDonalds компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар огцорлоо

McDonalds компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар огцорлоо

Түргэн хоолны дэлхийн томоохон сүлжээ McDonalds-ийн гүйцэтгэх захирал Стив Истбрүк дотоод журмаа зөрчиж, ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар ажлаа өгөхөөр болсныг тус компани Ням гарагт зарлажээ.

McDonalds компанийн дотоод журманд менежэрүүдийг өөрийн шууд болон шууд бус удирдлагад ажилладаг хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог байна.

Истбрүк ажилтнуудaд хандаж бичсэн захидалдаа ийм харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээжээ. “Компанийн үнэт зүйлсийг хадгалах үүднээс би удирдах зөвлөлтэй санаа нийлж, явахаар боллоо” гэж тэр бичсэн байна.

Истбрүкийг явахад хэр хэмжээний урамшуулал олгохыг McDonalds компанийн төлөөлөн удирдах зөвлөл Даваа гарагт шийдэхээр болжээ.

Өнгөрсөн онд тэрээр үр дүнгээс хамаарсан $15.9 саяын шагнал урамшуулал авч байсан гэдэг.

Одоо 52 настай Стив Истбрүк 1993 онд тус компанид ажиллаж эхэлжээ. 2006 онд тэрээр Британи дахь салбарын захирал болсон байна. Дараа нь Истбрүк нийт 1,800 салбар ресторан багтдаг Умард Европын зах зээлийг хариуцаж байжээ.

2015 оноос хойш Истбрүк McDonalds компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Өчигдөр McDonalds компанийн төлөөлөн удирдах зөвлөл АНУ дахь салбарын захирал Крис Кемпжинскиг шинэ гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан байна.

“Истбрүк анх намайг McDonalds-т оруулж, сайн халамжлан хүмүүжүүлэгч болсон юм” гэж өмнөх гүйцэтгэх захиралдаа талархал илэрхийлсэн Кемпжински компанид огцом стратегийн шинэчлэл хийхгүй, ажил хэвийн үргэлжилнэ гэж амлажээ.

Эх сурвалж: Associated Press

“АЯЛГУУТ НАМАР” НИЙТИЙН ДУУ, РОК ПОП ОДДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ БОЛНО
“АЯЛГУУТ НАМАР” НИЙТИЙН ДУУ, РОК ПОП ОДДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ БОЛНО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА