Хүүхэд багачуудын уншиг дуртай "Ач тусын тухай үлгэрүүд " цуврал жүжиг болон тайзнаа амилж байна.
Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, онцлогийг хүүхдэд сонирхолтой, ойлгомжтойгоор бүтээл болгон туурвиж яваа “Альфа паблиш” ХХК энэ удаа цуврал бүтээлээ нэгтгэн “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” нэрт адал явдалт жүжгийг өргөн барьж байна. Өгөөмөр охин Өэлүн, Тусч охин Бөртэ, Эрдэмт охин Сорхугтани, Сониуч охин Есүгэн, Цэцэн охин Мандухай гэсэн 5 дүрээс бүтэх “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин " нэртэй хүүхдийн жүжиг ирэх даваа гарагт буюу 10-р сарын 28-нд Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийх юм байна.
Хүүхдүүдэд бага наснаас нь түүх уламжлалыг таниулах, тэдэнд бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэх, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхийг зорьж бүтээлээ төрүүлсэнээ тус жүжгийн уран бүтээлчид онцолж байна.
Ер бусын шидэт гэрэлт судрыг Мандухай охин олж, түүнийг өөрийн болгохоор хайж явсан хар муу санаатнуудын атгаг санааг хязгаарлаж тэдэнд хөөгдөн, цаг хугацаагаар аялна. Энэ үедээ бусад хатадтай таарч тэрхүү шидэт судрын учрыг тайлж, дайснаа дарсан тухай үйл явдал гардаг ажээ.
Тус бүтээлийн номын зохиолчоор Э.Эрдэнэцэцэг, жүжгийн зохиолыг З.Сумъяабазар, Н.Ариунболд шинэчилсэн бичиж , найруулагчаар нь Н.Ариунболд ажиллсан байна. Мөн Монгол Улсын Морин Хуурын Чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан жүжгийн хөгжмийг бичиж, ерөнхий зураачаар Б.Бат-Эрдэнэ, бүжиг дэглээчээр Т.Ганбаяр нар ажиллаж, “Алтан тайз” продакшны жүжигчид тогложээ.
“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” энэ сарын 31-ыг дуустал Монголын Хүүхдийн Ордонд тоглогдоно.