Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түүх мартахгүй”-гээр түрийвчээ түнтийлгэх нь

“Түүх мартахгүй”-гээр түрийвчээ  түнтийлгэх нь

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ерөнхий продюссороор нь ажиллах нэгэн киног 500 сая төгрөгөөр санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

“Түүх мартахгүй” гэх нэртэй эл кинонд Монгол Улсын төрийн тэргүүнээр 40 жил ажилласан БНМАУ-ын  Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал хэмээх нэгэн эрхэм хүний  тухай өгүүлэх аж.

Тухайн цаг үед амьд байхад нь бараг  МАН өөрсдөө авсалчихаад  одоо түүний амьдралыг харуулсан кино хийх нь нэг их нүдээ олсон, сайн сайхан, олон түмэнд таалагдах ажил биш гэдгийг эрхмүүд мэдрэхгүй байгаа бололтой.

Энэ хүнийг монголын ард түмэн зүрх сэтгэлээрээ мэднэ, бас аль ч нам эвсэл аймаг сум гэлтгүй  дээдэлдэг, хүндэлдэг, биширдэг.

Киноны зураг авалтын 25-30 хувь нь ОХУ-д хийгдэнэ гэж байгаа. Үнэн түүх өгүүлнэ гэвэл Орос ах нараа муулж таарна. Тэр  байдал нь одоогийн орос ах нар, төрийн тэргүүнд таалагдахгүй нь лавтай.

Чөтгөрийн турхирсан дэнгийн эрвээхэй гал авч ирэхээр явах лугаа адил Ж.Мөнхбат гэгч яруу найрагч яасан ч саваагүй зүйлээр оролдов доо.

Яг бодит үнэнийг харуулсан бүтээл бол чадахгүй гэдгийг дөмөгхөн сурлагатай  сурагч ч хэлэх биз.

Харин эрхэм ярууу найрагч гишүүн  ийм том зүйлд санаархаж  байхаар ард түмний амьдралтай арай ойр байдгаараа  Монгол Улсад аюулын харанга дэлдээд байгаа Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тухай, залууст мэдлэг, сургамж болох, нийгмийг эрүүлжүүлэхэд зориулсан кино хийсэн бол рейтинг нь өсөх байлаа.

Тэрбээр өмнө нь “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” кинонууд бичиж байсан. “Долоон бурхан харвадаггүй” кино нь АН-ын “Бурхан өршөө” кинотой зуузай холбон гарч ирсэн ч сонгууль дөхсөн тул эрх барьж байсан МАН  өрсөлдөгч АН-ынхаа киног хааж байгаад бүх л кино театруудаар киногоо цацаж байсан. Өнөөдөр бүхнийг тийм хэмжээнд төсөөлж буй бол том алдаа.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн түүнийг дорд үзэж мяалсандаа биш. Харин түүний тухай үнэн мөнийг өгүүлж эс чадах нь гутаасан явдал болох тул  масс эмзэглэж байгаа юм. 

Тэгээд ч өнөөгийн кинонууд 150-250 сая төгрөгт  багтаж байхад  нэг нугалсан үнийг  Засгийн газар нөөц сангаасаа гаргахаар шийдвэрлэсэн нь уран бүтээлчдийн дургүйг хүргэв бололтой.

Засгийн газрын нөөц сан гэдэг гал алдсан үед хэрэглэх ёстой сан болохоос  чихэр боов тараадаг эмээ өвөөгийн авдар биш  байлтай. 

“Хүрэл тогоот” ЭШБ хурал 10 сарын 26-нд болно
“Хүрэл тогоот” ЭШБ хурал 10 сарын 26-нд болно
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.