Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдэд тусалъя” аянд “Талх чихэр” ХК нэгдлээ

Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэлийн албанаас “Хүүхдэд тусалья” сайн үйлсийн аян зохион байгууллаа. Энэ хүрээнд Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах асрамжийн “Эрдэм” төвийн 20 гаруй хүүхдүүдийг үндэсний үйлдвэрлэгч болон бизнесийн байгууллагуудтай хамтран баярлуулсан юм. Тус арга хэмжээнд “Талх чихэр” ХК, PC mall, DGB, “Тавин ус” зэрэг компаниуд нэгдэн асрамжийн төвийн хүүхдэд бүтээгдэхүүний дээж болон ханиаднаас хамгаалах вакцин, дархлааны витамин өгч баярлуулсан юм.

 “Эрдэм” асрамжийн төв нь 2006 онд 30 хүүхэдтэйгээр үүсгэн байгуулагдаж 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд 100 гаруй хүүхэд тус асрамжийн төвд хүмүүжсэн байна. Одоогоор Эрдэм төвөөс 14 хүүхэд дотоод, гадаадын их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн юм байна.

 Мөн Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэлийн албанаас “Хүүхдэд тусалъя” аянд нэгдсэн аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлснээс гадна цаашдаа олон үндэсний  үйлдвэрлэгч болон бизнесийн байгууллагууд тус аянд нэгдэн гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан юм.

С.Батболд, Н.Алтанхуягаас хойших хамгийн их мөнгөтэй Засгийн газар У.Хүрэлсүхийнх
С.Батболд, Н.Алтанхуягаас хойших хамгийн их мөнгөтэй Засгийн газар У.Хүрэлсүхийнх
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА