Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэлсэн. Форумын үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авилга хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.

Орчин төвтэй хот бодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.

Төлөвлөлт төвтэй хот бодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно. Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү
Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.