Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын Захирагч Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи  нарыг  өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлуудын талаар ярилцаж санал солилцов.

Уулзалтын үеэр Хотын захирагч “Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Хоёр хотын найрамдалт харилцаа хамтын ажиллааг бүхий л салбарт өргөжүүлэхэд Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс анхаарч ажиллана. Улаанбаатар хотын ногоон байгууламж хот тохижилтын ажлын хүрээнд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна. Тиймээс Сөүл хотоос ногоон байгууламж, мод тарих арчлах чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж,  хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Сөүл хотын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн үйлчилгээний байгууллагуудын туршлагыг очиж судлах, тодорхой хугацаанд дадлагажуулах хүсэлтэй байна” гэлээ. БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел ногоон байгууламжийн хүрээнд харилцан туршлага судлах ажилд идэвхтэй оролцохоо дуулгаад  Сэлбэ гол дагуух тохижилтын төслийг Сөүл хотын олон улсын харилцаа хамтын ажиллагааг хариуцсан хэлтэст уламжилж хариу мэдэгдэхээр боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хотын Захирагч Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзлаа
Хотын Захирагч Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.