Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг баярлуулах олон арга хэмжээ, өдөрлөгийг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Тэгвэл хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүд хүүхдээ алдах, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдагийн нэгдүгээр хэлтсээс зөвлөж байна.  Тодруулбал 2017 онд 282 хүүхэд, 2018 онд 60 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас шалтгаалж төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид олж тогтоон эцэг, эхэд нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Хүүхдээ алдах, төөрөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал ч мөн төөрсөн үед ямар арга хэмжээ  авах талаар хүүхдэдээ анхан шатны мэдлэг олгох нь нэн чухал юм.

  1. Хэрвээ хүүхэд тань төөрсөн бол “Байгаа газраа зогсох, цагдаагийн ажилтан, харуул хамгаалалтын ажилтан эсвэл насанд хүрсэн том хүнд яаралтай мэдэгдэх талаар сайтар хэлж ойлгуулах. 
  2. Нэр, нас, хаяг зэргийг юуны түрүүнд хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн хувцасны дотор талын халаасанд оёж өгөх хэрэгтэй. Болгоомж хэзээд илүүдэхгүй.
  3. Хамгийн ойрын цагдаагийн хэлтэс, постод хүүхдээ алга болсон талаар яаралтай мэдээлж хандах  хэрэгтэй.
  4. Хүүхдээсээ хараа хяналтаа салгалгүй байнга гараас нь хөтлөх, олон хүнтэй газар явахдаа хүүхдээ урдаа хөтөлж явж байх.
  5. Хотоос гарах, голын эрэг орчимоор баярлахдаа хүүхдээ гол, ус руу оруулахгүй байх, хүүхдээ автомашинд зориулалтын хамгаалалтын хэрэгсэл хэрэглэн тээвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Тус хэлтсээс баярын өдрөөр иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэрэндоржийн гудамж зэрэг гудамж талбайд авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллах бөгөөд “Хүүхэд хамгаалагч” эргүүлүүдийг ажиллуулах юм.

Мөн бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллах алба хаагчдыг ажиллуулах юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.