Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар марафон ба Ухаалаг хэрэглэгч

“Талх чихэр” ХК-иас хэрэгжүүлж  байгаа Ухаалаг хэрэглэгч хөтөлбөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний үеэр 2000 даавуун торыг хэрэглэгчдэд бэлэглэсэн бол тус хөтөлбөр эхэлснээс хойш 5 дугаар сарын 18 ныг  хүртэл 10.000 хэрэглэгчдэд даавуун тороо өгсөн байна. Нийгмийн хариуцлагын  хүрээнд  хэрэгжүүлж байгаа тус арга хэмжээнд хэрэглэгчид идэвхтэй  оролцож байгаад тухайн  компанийн удирдлагын хувьд индэр дээрээс талархал илэрхийлж байсан.

“Талх чихэр” ХК-ийн зүгээс “Улаанбаатар марафон” олон улсын  гүйлтийн тэмцээний үеэр 5 километр болон  гэр бүл,  хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн гүйлтийн тэмцээний  эхний гурван байрын шагналыг бүтээгдэхүүний дээжийн хамт гардуулснаас гадна 20 ширхэг бүтээгдэхүүний уутаараа даавуун тор авсан  хэрэглэгчдийн дунд сугалаа явуулж  шагналын гардуулсан юм.

Мөн “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөр нь 4 дүгээр сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн зөв хэрэглээ, ухаалаг хандлагыг дэмжиж байгаа тус хөтөлбөрийг “Талх чихэр”ХК-ийн зүгээс 6 дугаар сарын 15 ныг хүртэл нэг сарын хугацаанд дахин үргэлжлүүлэхээр болжээ. Тус компанийн хэрэглэгчдийн хувьд  бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа  “Талх чихэр” ХК-ийн нэрийн барааны цэгүүд болон “Та чи” мартын салбар, Миний сүлжээ дэлгүүрийн салбаруудад  хандан даавуун тороо авах юм  байна.

 

 

АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН  ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ
АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.