Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ринген дээр амиа алдсан Өмнөд Солонгосын домогт боксчин Ким Дук-Коо ба бокс 12 үетэй болсон түүх

Ринген дээр амиа алдсан Өмнөд Солонгосын домогт боксчин Ким Дук-Коо ба бокс 12 үетэй болсон түүх

1982 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр спортын түүхэнд нэгэн гунигт үйл явдал болсон нь Өмнөд Солонгосын авьяаслаг залуу боксчин Ким Дук-Коо нас барсан явдал байлаа.

Шалтгаан нь дөрвөн хоногийн өмнө болсон WBA буюу Боксын Хөнгөн жингийн аварга шалгаруулах тулаан байжээ.

Кимийн өрсөлдөгч АНУ-ын тулаанч, хөнгөн жингийн аварга, хожмоо боксын спортын алдрын танхимын гишүүн болсон "Boom, Boom" хочит Рэй Манчини юм.

Уг тулаан АНУ-ын Лас Вегас хотын “Caesers Palace Arena”-д болсон бөгөөд Рэй Манчини Солонгос боксчины 14 (17.2.1) дараалсан ялалт болон найман удаагийн KO үнэлгээг зогсоосон юм.

Гэсэн хэдий ч Ким Дук-Коо нь Хойд Америкад тулалдсан анхны Солонгос боксчин билээ. Хөнгөн жинд орохын тулд Ким жин хассан байжээ. Тулааны өмнө Ким "Аль нэг нь үхнэ, тэр эсвэл би" хэмээжээ.

Тулааныг сайн эхлүүлсэн Ким сүүл хэсэг рүү хялааж эхлэв. 11 дүгээр үед тэр чигтээ Ким хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо нүдүүлсэн бөгөөд дараагийн үеүүдэд ч бас дээрдэхгүй байсаар 13 дугаар үед бие нь туйлдсаар эцэстээ хүрч, толгойндоо хүчтэй цохиулжээ.

14 дүгээр үе эхэлж 19 секундийн дараа шүүгч Ричард Грийн тоглолтыг зогсоож техникийн KO-оор Рэй Манчини ялалт байгууллаа. Харин тоглолтын цаг дууссаны дараа Ким коомд орж ухаан алджээ. Ким дамнуурган дээр өргүүлж “Desert Springs Hospital” эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд толгойны гавал бяцарсан гэх маш хүнд гэмтлийг авсан байв. Тийнхүү тархины мэс засал хийлгэсэн боловч дөрвөн хоногийн дараа өвчнөө дийлэлгүй нас баржээ.

Энэхүү үйл явдлыг “CBS” телевиз Америк орон даяар шууд дамжуулсан юм. Ингээд 1987 оноос WBA болон IBF холбоонууд WBA-г дагаж, 1988 оноос WBO гэсэн боксын холбоонууд боксыг 12 раундтай байлгахаар шийдвэрлэжээ.

"15 үе үргэлжилсэн тулаан тамирчны эрүүл мэндэд ямархуу хор хохирол ямар аймшигтай бэртэл, ямар аймшигтай үр дүн гарж болохыг Ким Дук-Коо өөрийн амь насаар төлөн харуулсан юм" хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгог
С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгог
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА