Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МОНОС ХҮНС” КОМПАНИЙН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ӨНӨӨДӨР БОЛНО

Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

Монос Хүнс компани нь Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.  

Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан,  орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.

Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч таныг Монос Хүнс ХХК-ийн IPO төслийг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд хүндэтгэн урьж байна.

Хэзээ: 2019.04.24-нд буюу өнөөдөр 18:00 цаг

Хаана: Туушин зочид буудлын Соёмбо танхим

\
\"ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030\" салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.