Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчны гэрт жирэмсэн эхэд хагалгаа хийжээ

Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 11-нд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварсан байна. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй 2 дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дууджээ. Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй гэрт нь Кесерово хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. 

Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна. 

 - Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр

- Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа

- Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж,

- Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав,

- Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал

- Хагалгааны сувилагч Ч.Оюун

- МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/

- Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/

- Жолооч Д.Баатарбилэг нарын  баг ажилласан байна. 

6.52 САЯ ГА ГАЗАР НУТГИЙГ ЦӨЛЖИЛТӨӨС ХАМГААЛЖ, 78600 ГА ТАЛБАЙН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛЖЭЭ
6.52 САЯ ГА ГАЗАР НУТГИЙГ ЦӨЛЖИЛТӨӨС ХАМГААЛЖ, 78600 ГА ТАЛБАЙН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛЖЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА