Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов

Засгийн газын 2016 оны 212-р тогтоолоор баталсан Монгол улсын  Засгийн газрын 2016-2020 оны   хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.53. заалтын дагуу хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын боловсон хүчний бэлтгэл, сургалт, давтан сургах тогтолцоог хөгжүүлж,  “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах чиг үүргийн хүрээнд Хөнгөн аж үйлдвэр: хүний нөөц – тогтвортой хөгжил онол, практикийн бага хурлыг ХХААХҮЯам, ШУТИС-ын  Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран зохион байгуулж байна. Энэхүү бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Б.Батхүү, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг  болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчид оролцлоо.

Уг бага хурлын үеэр хөнгөн үйлдвэрийн салбарт хүний нөөцийн өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудал, мэргэжилтэй боловсон хүчин хэрхэн бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоо болон сургалтын байгууллага, үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, олон улсын сургалтын байгууллагын арга зүй, хүний нөөцийн судалгааг цахим хэлбэрээр гаргах, зарим үйлдвэрийн хүний нөөц  төлөвлөлтийн туршлага зэрэг 6-7 асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр асуудлыг үйлдвэрлэгчид төрийн болон ТББ, сургалтын байгууллагуудаар хэлэлцүүлснээр Мэргэжилтэй ажилтан хөтөлбөр боловсруулахад  суурь судалгаа, нөхцөл байдлыг тогтоох, олон нийтийн оролцоог хангах зорилгоор хийж байна. Тус бага хурал нь Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн арга хэмжээний хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Энэхүү онол практикийн бага хурлыг угтан  ШУТИС-ын  Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Үйлдвэрлэлийн технологийн сургуулиуд оюутны дунд хөнгөн үйлдвэрийн хүний нөөцийн хөгжил, стратеги, цаашдын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн  уралдаан зарлан дүгнэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгох юм. 

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ  ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.