Өнгөрөгч долоо хоногт явагдсан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль дуулиан ихтэй байна. Тус сонгуулийг ‘’Сонгуулийн тухай хууль’’-ийн хүчингүй болсонзаалтаар хийж байгаа тул Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас ‘’Хууль бус сонгууль’’ гэж үзээд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Гэтэл 2019 оны 03 сарын 19-нд Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос Б.Галцог, Ж.Энхбаатар, Б.Отгонболд нар хэвлэлийн хурал хийхдээ ‘’Ардчилсан намаас мөнгө тарааж байна, Шат шатны сонгууль мөнгөөр явагддаг боллоо, Сонголтоо хэдэн төгрөгөөр хийж байгаа нь ирээдүйгээ худалдаж байгаагаас ялгаагүй, Бид ирээдүйгээ мөнгөөр худалдахгүй’’ хэмээн мэдэгдсэн нь саяхан. Тэгвэл МАН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, МЗХ-ын Баянзүрх дүүргийн салбар холбооны тэргүүн Ж.Энхбаатар өөрөө дүүргийн 19 дүгээр тойргийн сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ, баримттайгаар баригдсан. Энэ нь баримтаар нотлогдвол Эрүүгийн хуулиар таван жилийн ял авахаар болоод байгаа юм.
Түүнээс гадна энэ мэтчилэн хууль зөрчин, мөнгө тараасан хэргүүд олон гарчээ. Ардчилсан намын зүгээс сонгуульд оролцохгүй хэмээн удаа дараа мэдэгдсээр атал яаран мэдэгдэл хийж, гүтгэсэн нь өөрсдийн ийм булхайгаа нуух арга байсан бололтой.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцог нь таксины жолооч П.Ц-г зодож,хүнд бэртээсэн хэргээр ял авч, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр төлөөлөгчөөсөө огцорсон юм. Түүнчлэн дахин сонгуульд нэр дэвшсэн Б.Галхүү нь хүн зодсон хэргээр шүүхийн шатандаа явж байгаа бол Г.Дорждалам нь улсын мөнгө шамшигдуулсан хэргээр хоригдож байсан удаатай. Үүнээс үзвэл Баянзүрх дүүргийн МАН-ын хороо бүхэлдээ эрүүгийн хэрэгтнүүдээр дүүрчээ.