Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 километр автозам 2010 онд ашиглалтад орсон бөгөөл 2014 оноос авто замын эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлж, “Гашуун сухайт авто зам” ХХК зам хариуцагчаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд замын засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлж, нийт замын уртыг 4 хуваан тендер зарлаж, шалгарсан компаниудаар гүйцэтгүүлж байна. Ингэсний үр дүнд 2017 оны нэгдүгээр сарын замын эвдрэл тодорхойлох үзлэгээр авто замын явах анги дээр 15.8%-ийн эвдрэл байсан бол 2018 оны 11 дүгээр сарын үзлэгээр уг эвдрэл 2.9% болж буурсан байна.
Тус замаар нүүрс тээвэрлэсэн хүнд даацын болон суудлын машинууд байнга зорчдог. Ачаалал болон хүйтний улирлаас үүдэж гарсан эвдрэлийг цаг алдалгүй тооцож, засварлахад бэрхшээлтэй. Замын эвдрэлийг засах гэж алдсан хугацаанд зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх, нүүрс тээвэрлэлтэд саад учрах, жолооч нарын ажиллах нөхцөл байдал хүндрэх нь элбэг. Иймээс ямар ч нөхцөлд замын нөхөөсийг шуурхайхийх шинэ технологи болох хүйтэн асфальтыг уг замын засвар, арчлалтад ашиглаж эхлээд байна.
Хүйтэн асфальтаар зам нөхөх нь байгаль орчинд ээлтэй, халуун хүйтэнд тэсвэртэй бөгөөд уламжлалт технологитой харьцуулахад зардал бага, цаг хугацаа их хэмнэдэг аж. Авто замын нөхөөсийн дэвшилтэт технологи “Битуфикс” гэх хүйтэн асфальтийг Английн “Макисмо Интернейшнл” компанийн албан ёсны эрхтэй “Битумина монголиа” ХХК-ийн эх орондоо үйлдвэрлэдэг бөгөөд уг компанитай “Гашуун сухайт авто зам” ХХК гэрээ байгуулан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 километр авто замд өвлийн улиралд ашиглаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг өмнө нь Улаанбаатар хотын замд туршиж, Нисэхийн онгоцны буудлын зурваст ашигладаг байжээ.
Харин орон нутагт нүүрс тээврийн хүнд даацын замын нөхөөс хийхэд анх удаа ашиглаж байгаа нь энэ. “2018 онд Гашуунсухайт боомтоор 18.2 сая тонн нүүрс тээвэрлэсэн бол энэ онд 23 сая тонн нүүрс экспортлох төлөвлөсөн. Үүнтэй холбоотой Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 километр авто замын ачаалал, тээврийн эрчим нэмэгдэх төлөвтэй учраас зам засварын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм байна Манай орны цаг уурын байдлаас шалтгаалж, өвлийн улиралд буюу 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртлэх хугацаанд зам засварын ажил түр зогсдог. Харин тус технологийг нэвтрүүлснээр өвөл зуний аль ч улиралд цаг алдалгүй замын эвдрэлийг засварласнаар нүүрсний экспортын 60 гаруй хувийг тээвэрлэдэг тус авто замд шинэ дэвшил гарч байна.