Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтнуудын сургалт”-д 107 ажилтан хамрагдлаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс, Сургалт судалгааны алба хамтран "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтнуудын сургалт”-ыг 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү сургалтыг 7 хоногийн Лхагва гараг бүр тогтмол зохион байгуулах бөгөөд эхний ээлжийн сургалтад уурхайн 107 ажилтан хамрагдлаа. 
Компанийн оффисын ажилтнуудын дунд уг сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулна.

Уг сургалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 26.2, 26.5, 26.5.1 дэх заалтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд ХАБ-ын талаар өмнөх мэдлэгийг бататгах, шинээр боловсруулсан журам, горимыг танилцуулах, мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажиллах зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцож байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцож байна
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.