Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн биржийн шаардлагыг бүрэн хангана

УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар Тавантолгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийв.

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын стандартад нийцсэн дүрмээр явах нь зүйтэй гэж энэ удаагийн сонголтыг хийсэн. Хамгийн эхэнд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдэд хувьцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн хяналтын багцыг төрийн мэдэлд хадгалах, дотоодын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих нь зайлшгүй төлөвлөгөөг бид хийхээр төлөвлөсөн. Компанийн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд тодорхой санхүүжилт хэрэгтэй. Зүүн төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх шаардлага бий. Үүнтэй уялдуулж Тавантолгой баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бэлэн болгосон. Тавантолгойн нүүрсийг ямар үнэ, хэмжээгээр борлуулах вэ гэдэг нь баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ээс шалтгаална. 30 сая хүртэлх нүүрсийг олон улсын зах зээл дээр гаргах нь чухал. Байжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сайн чанарын гангийн үйлдвэрийн хэрэглээг хангасан баяжуулалтыг дотооддоо хийх ёстой гэдгийг гишүүд болоод мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тиймээс баяжуулах, нүүрс угаах үйлдвэрийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Мэдээж эргэлтийн хөрөнгө маш чухал.

Хувьцааг эргэлтэд оруулахын тулд иргэд, аж ахуй нэгжийн хувьцааны арилжааг эхлүүлэх замаар тэдний хувьцааны эргэлтийг идэвхжүүлэх, компанийн үл ашгийг нэмэгдүүлэх тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх зорилгоор IPO хийгдэх хувилбар бий. Ер нь бол бид компанийн засаглалыг сайжруулах, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, үнэт цаасыг нийтэд санал болгох, арилжихад оролцогч мэргэжлийн зөвлөхүүдтэй гэрээ байгуулж, хэрэв УИХ-аас баталбал ирэх арванхоёрдугаар сард хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг УИХ-д танилцуулах үүрэг хүлээх байх гэж бодож байна. Мөн гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгөх ёстой.

Төр 50 хувиас  дээш хувиа эзэмшиж, шийдвэр, шийдлүүдээ гаргаад явах нь  зүйтэй гэдэг байдлаар IPO  хийх ажлын төлөвлөгөө явж байгаа. Тавантолгой төсөл эргэлтэд орсноор эдийн засагт оруулах өгөөжийг Сангийн яам болон холбогдох албаныхан гаргасан. Тавантолгой төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд 400-аас нэг тэрбум  ам.долларын орлого оруулах, шууд болон  шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүмүүсийн ажлын байр, ажил амьдралтай холбоотой ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болох тооцоо судалгааг эхний ээлжинд гарсан. Тавантолгой Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна.

Мэдээллийн үеэр хийсэн түүний танилцуулгад зарим тоо баримтыг дараах байдлаар дурдав:

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Засгийн газрын 2017 оны 154-р тогтоолыг үндэслэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр дээр түүний дансыг нээж бүртгэсэн.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 15,000,000,000 ширхэг хувьцаанаас 2017 оны есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хувьцааны эзэмшлийн бүртгэл дараах байдалтай байнаҮүнд:

-Төрийн мэдэлд-  12 780 711 099 ширхэг буюу 85.20 хувь

-486 аж ахуйн нэгжүүдэд- 7 065 038 ширхэг буюу 0.05 хувь

-2 511 332 Монгол улсын иргэдэд - 2 212 223 863 ширхэг буюу 14.75 хувь

“Эрдэнэс Тавантолгой” компани  нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO гаргах юм байна. Олон улсын бирж дээр хангалттай мөнгө босгох хувь нь 30 хувь байдаг юм байна. Тиймээс Засгийн газраас 30 хувь байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн  асуултад дараах хариултыг өглөө.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөөч вэ?

-“Эрдэнэст Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Тавдугаар сарын байдлаар ЭТТ копани 4.7  сая тонн нүүрс олборлож,  6.7 сая тонн нүүрс борлуулж, 328 сая ам.долларын борлуулалт хийсэн. 2018 оны гүйцэтгэлээр 1,2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой. Борлуулалтын орлого, олборлолт, IPO гаргахтай холбоотойгоор борлуулалтын орлогоо төвлөрүүлэхээр ажиллаж байна. Хамгийн чухал нь “Эрдэнэс Тавантолгой” компани IPO  гаргах боломжтой юу гэдэг асуулт олон нийтийн дунд бий.  Одоогоор 7,3 тэрбум тонны нөөцтэй гэдэг тоо байдаг боловч баталгаажсан нөөц нь 2,1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоолол бий. Цаашид олборлолтоо нэмэгдүүлбэл 7,3 тэрбум тонн нөөц нэмэгдэх боломж бий. 2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-г бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудал, аудит зэргээ тодорой болгох ёстой. Компанийн үйл ажиллагаа IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд ажлын явц 37 хувьтай явж байна.

-Нэг тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж байгаа вэ?

-Б.Ганхуяг: Зүүн цанхийн нүүрсий үнийг бид гэрээний дагуу тогтоодог. Сая тавдугаар сард хийсэн хэлэлцээрийн хүрээнд 4 байсан индексээ нэгээр ахиулж чадсан. Уурхайн амнаас одоо 61 мянган ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг 16 мянган ам.доллараар худалдаж байна. Баруун цанхиас гаргаж буй коксжих нүүрс 70,1 мянган ам.долларын үнэтэй байгаа. Гуравдугаар улиралд нүүрсний үнэ унасан.

-Хонконгийн хөрөнгийн биржид IPO гаргах шаардлагыг хангаж байгаа юу?

-Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн биржийн IPO гаргах  шаардлагыг бүрэн хангана. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк болон бусад мэргэжлийн хүмүүстэй ярилцаж шийдвэр гаргасан. Гэхдээ бид Нью-Йорк болон Шанхайн хөрөнгийн биржийг судалж байна.

- Тавантолгойн 30 хувийг арилжаалснаар хэдэн төгрөг босгоно гэсэн тооцоололтой байна вэ?

- Д.Сумъяабазар: 110 тэрбум ам.долларын өртөгтэй ордыг 1.5 тэрбум ам.доллараар худалдах гэж байна гэж яриад байгаа юм. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ цэнэ, хэрэглээний 83 хувийг АНУ, Канад, БНХАУ зэрэг улсууд эзэмшдэг. Тэгэхээр дэлхийн зах зээлд гарч байж үнэ цэнээ нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байгаа юм. Манай нүүрсний компаниудын үнэ цэнэ бага байгаа нь  дэд бүтэц, төмөр зам, эрчим хүч, усны эх үүсвэрээс шалтгаалж байна.

Б.Ариунхур: Эрдэм мэдлэг намайг хүчирхэг болгодог
Б.Ариунхур: Эрдэм мэдлэг намайг хүчирхэг болгодог
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.