Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүргийн Онцгой комисс хуралдлаа

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Булган, Төв, Орхон, Дундговь аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин гарсан билээ. Иймд Баянзүрх дүүргийн Онцгой комисс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд шуурхай зохион байгуулан ажиллаж байна юм. Харин өнөөдөр ажлын хэсгийн ажлын явцтай Онцгой комиссын гишүүд танилцаж, мэдээлэл солилцлоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэг болон бусад холбогдох албаны хүмүүс өнгөрсөн даваа гарагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Цагаан даваа орчмын хогийн цэг болон дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэжээвэр гахайтай айл өрхүүдэд ажиллажээ.

Дүүргийн Онцгой комиссоос уг амьтны гаралтай мах махан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд ашиглахгүй байх зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгуулалагуудад дахин хүргүүлэхийг сануулав. Мөн иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх заавар зөвлөмжийг өгч, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэмжээвэр гахайтай айл өрхүүдэд хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтэс, албадад дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах үүрэг болголоо.

Мөнгөтэй нэгэн төрд орж “бужигнуулдаг” явдлыг таслан зогсоох боломж...
Мөнгөтэй нэгэн төрд орж “бужигнуулдаг” явдлыг таслан зогсоох боломж...
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА