Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

Гуравхан сая хүнтэй гэхэд манай улс спортын цөөнгүй хэдэн төрлөөр дэлхийд данстай гээд хэлчихэд хол зөрөхгүй л болов уу. Угтаа бол учир мэдэх нэгэн нь дээрээ суудлаа олчихвол хэнээс ч хараат бус энэ шударга салбар дэлхийд гарахад тун чиг төвөггүй гэх юм билээ. Гэвч энэ салбарын дээвэр нь болсон МҮОХ /Монголын үндэсний олимпийн хороо/ -ны “толгойлогч”-ын асуудал хэн бүхний, тэр дундаа хатуу дүрэм журамтай, цэвэр ариун байгууллага гэгддэг Олон улсын олимпын хорооны хараанд өртсөн юм. Уг нь ял шийтгэлтэй хүн улсын байгууллага байтугай хувийн компанид ч ажиллахад бэрх гэдгийг хэн хүнгүй л мэднэ биз. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд шүүхээр таван жил биеэр эдлэх ял, хоёр жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасч, шийтгэл хүлээлгэсэн байдаг юм билээ.

Гэвч нөгөө л дарга нарт хууль үйлчилдэггүй гэх жижүүрийн үг хэрэглэгдэж мань хүн ял авснаасаа хоёр сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 24-нд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 81 хувийн дэмжлэг авч улиран сонгогдсон байдаг юм. Саналд нийт 146 гишүүн оролцсон гээд бодохоор хэдэн хүн ялын тогтоолтой хүнийг улс үндэстнээ төлөөлүүлээд Олон улсын олимпын хороонд “МҮОХ-ны Ерөнхийлөгч нь шүү” гээд илгээсэн бэ гээд бодохоор ямар ч хүний хар төрөхөөр.

Үүгээр ч зогсохгүй Д.Загдсүрэн эрх мэдлээ ашиглан МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы эхнэр Наранцэцэг гэгчид Олимпийн хорооны хөрөнгөөр босгосон Эрүүл мэндийн газрыг бэлэгсэн аж. Харин өдгөө тэр нь Э.Бадар-Ууганы нэр дээр шилжиж, түүний гэргийн хувийн эмнэлэг гэх нэрийдлээр ажиллаж буй юм билээ.
Энэ мэтчилэн хэрэг үйл нь ил болж, “Намайг ингээд сонгочихоод байх юм” гэх даажигнал нь хэрээс хэтэрч үнэнд гүйцэгдэхийн эрхэнд мань хүн өнгөрөгч сарын 13-нд чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна.

Гэвч манайхны нөгөө зан гэдэг шиг, Д.Загдсүрэн зөөлөн сэнтийдээ өөрийн хүнээ шахахаар зэхжээ. Харин тэр хүн нь олны мэддэгээр бол Су.Батболдын хүү Баттүшиг. Тэрбээр “MCS” гэх вант улсын шинэ үеийн төлөөлөл, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн, “Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга, Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч гэх тун чиг олон алба хашдаг нэгэн.

Хэдийгээр Б.Баттүшиг болон түүний аав, Ерөнхий сайд асан С.Батболд нар “оффшорчин” гэх цолондоо дургүй ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Панамын арал дахь оффшор бүсэд бүртгэлтэй дансандаа их хэмжээний мөнгө нууж татвараас зайлсхийсэн иргэдийг зарласан. Тэдгээрээс Монгол Улсын дөрвөн иргэнийг зарлахад Б.Баттүшигийн нэр дуулдаж л байсан.

Бүхэл бүтэн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос “оффшорчин” нэр зүүчихсэн хүнийг спортын салбарын улсын хамгийн том байгууллагын толгойлогчоор тавих гээд зүтгээд буй Д.Загдсүрэн чухам яаж гэх арга барил нь ч ойр тойрныхны анхаарлыг ихээр татаж буй юм.

Ингээд бодохоор МҮОХ гэх том айл төрийн байгууллагад ажиллах эрхээ хасуулсан, ялын шийтгэлтэй хүний хурууны үзүүрээр л хөдөлж буй гээд хэлчихэд хазайхгүй л байна шүү.

 

 

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.