Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Түүнээс хойш  бүтэн нэг сарын хугацаанд  Улаанбаатар хот “эзэнгүй” байна.   МАН-ынхан хоёр тийшээ харж, хор найруулсаар Хотын даргын асуудал сар шинэтэй золгох нь бараг л тодорхой болчихлоо.  Уг нь энэ албан тушаалд гурван хүний нэр яригдаж байгаа.  НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар өрсөлдөж буй. Эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, тэднээс сонголтоо ч хийчихээд байгаа. НИТХ руу С.Амарсайханыг хотын дарга болгохоор нэрийг нь явуулсан байдаг. МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг зүтгүүлж, удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан.  Гэсэн ч С.Амарсайханыг НИТХ-ын гишүүд нь хүлээж аваагүй.
Удирдах зөвлөлөөс ирсэн нэрний дагуу НИТХ хуралдаж, хотын даргыг сонгох байсан ч хурлын ирц бүрдээгүй юм. Тэгэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхийнх нь халаасанд өөр хүний нэр байгаа гэсэн үг. Ийнхүү МАН-ын удирдах зөвлөл, нийслэл дэх МАН-ын бүлэг  хоёрын санал мөргөлдснөөс Хотын даргын томилгоо гацчихаад байна.
Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хотын даргыг сар шинээс өмнө томилох боломж харагдахгүй байна. Эрх баригч нам бүлэглэл хоорондоо эв зүйгээ ололцож чадахгүй бүгд л нэг нэр бариад зүтгүүлсэн байдалтай байна” гэв. Мөн үүнээс гадна МАН-ын  улс төрийн зөрчил парламент төдийгүй яам, тамгын газарт ч түр орлон гүйцэтгэгч нарыг олноор бий болгоод байна. Гурван ч салбарын сайд , дэд сайдын асуудал тодорхойгүй байна. ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гээд сайд нарыг нь чөлөөлөх, томилох хуулийн хугацаа нь ч өнгөрчихөөд байгаа билээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийд Монголыг “тамгалах” Хийморь
Дэлхийд Монголыг “тамгалах” Хийморь
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.