- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж, Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.
- “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, Ипотекийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүллээ.
- Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг 1997 оноос хойш анх удаа буюу 20 жилийн дараа шинэчлэн тогтоож Засгийн газраар батлуулаад байна.
- Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2003 оноос хойш анх удаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.
- “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн тогтоолоор, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар тус тус батлаад байна.
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын хэмжээнд 1542 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
- Үе үеийн Засгийн газрын үед яригдаж, шийдлээ хүлээж байсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 (нэг) тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг байгууламжыг шинээр барихад бэлэн болоод байна.
- Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг Улсын түүхэнд анх удаа бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ.
- Азийн хөгжлийн банк, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 10-аад аймгийн төв болон томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг үргэлжүүлэн хийж байна.
- Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулав.
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондох Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Тайшир–Алтай ус хангамж” төслийг эхлүүлээд байна.
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын 8 ш дулаан дамжуулах төвийн ус хангамжийн зангилаа тоноглолыг ашиглалтад оруулсан.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН 2018 ОНД ЮУ АМЖУУЛАВ?
0
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.