Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрөө өөрийгөө огцруулах бичигт гарын үсэг зурсан Цогзолмаа сайдын хөшигний ардах Шог Заль

Эрх баригч нам дотор ЖДҮ хэмээх оч үсэрч, хэзээ унтрах нь мэдэгдэхгүй түймэр дэгдлээ. Өмнөх Засаг сайд нартаа концесс тараасан хэмээн огцорсон бол Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ-чдээс болж огцрохдоо тулаад байна. 32-ын, 33-ын фракц хэмээн 2 хуваагдаж бсан МАН-ын бүлэг энэ удаад харин 27/37 болж тооны хувьд багагүй өөрчлөлт орсон юм. Гэвч энэ тооны харьцаа тийм ч чухал биш. Харин Хүрэлсүхийн ЗГ -ын хувь заяа О.Баасанхүү, С.Жавхлан нарын гарт байгаа бололтой. Өнөөх 65 чинь энэ 2-ын гарт байна гээд бод доо.

Гэхдээ Хүрэлсүхийн ЗГ огцрох эс огцрох тухай асуудлыг энд хөндөх гэсэнгүй. Засаг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүний дунд Хүрэлсүхийн кабинетийн нэг гишүүн байсан бөгөөд өнөөх гайхал нь яагаад өөрөө өөрийгөө огцруулах бичигт гарын үсэг зурсан тухай асуудлыг энд хөндөх гэсэн юм. 

Тодруулбал, БСШУЯ сайд Ц.Цогзолмаатай холбогдох 12.9 тэрбумын тендерийн хэрэг хууль хяналтын байгууллагад /АТГ/ шилжсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол Сайд гуай маань ЖДҮ хэмээх хөшигний ард нуугдан Засаг унагаах бичигт гарын үсэг зурсныхаа хариуд 12.9 тэрбумын хэрэгт холбогдсон гэх шуумыг дарах тохироо хийсэн байж болох юм. Учир нь Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумын хэрэгт холбогдож сайдын суудлаа өгөх эсэх талаар хэлэлцэж байгаа энэ үед үүнээс 10 дахин их мөнгөн дүнтэй уг хэрэг нотлогдвол Ц.Цогзолмаа сайдын хувьд улс төрийн амьдралд нь цэг тавиад зогсохгүй эрүүгийн хариуцлага хүлээх төвшинд яригдах магадлалтай. 

(ЖДҮ-чид "зээл авсан" гэх - харин өнөөх гайхал Цогзолмаа сайд хууль зөрчиж тендер будлиулсан /хулгай хийснээс өөрцгүй л дээ/. Энэ 2 чинь тэмээ ямаа шиг хол зөрүүтэй асуудал юм бишүү?)

Тендерийн хуулиар салбарын тендерүүдийг Засгийн газрын шийдвэр гарган Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, гүйцэтгэгчийг шалгаруулах ёстой. Харин Ц.Цогзолмаа сайд зарим тендерүүдийг хууль зөрчин өөрийн яам дээрээ шалгаруулсан байх магадлалтай байна.

12.9 тэрбумтай холбогдох хэргийг тодруулбал, 2018 оны төсвийн хуульд “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод баригдах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө 12 тэрбум 900 сая 2015-2020” гэж батлагджээ. Төслийг тендерийн  энэ сайтаас шалгаж үзвэл “Эрдэнэт- орчлон”  компани өрсөлдөгчгүйгээр ганцаараа оролцож шалгарчээ.

Мөн энэ оны тавдугаар сард А/299 тоот тушаал гаргаж хуульд заасан “... их сургуулийн эмнэлгийн барилга...” гэсэн нэрийг “...сургуулийн барилга” гэж сольжээ. Уг ажил улсын төсвөөс 12  тэрбум 900 саяыг баталж, 2018 онд 5 тэрбумыг зарцуулахаар тусгасан байна. Төсвийн хуулинд заасан төслийн нэрийг өөрчлөн тендер зарлаж, тендерийн үнэлгээний хороог БСШУСЯ-ы Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Х.Галсанхүүгээр  ахлуулжээ. Х.Галсанхүү нь Ц.Цогзолмаа сайдын нөхрийн компанид санхүүгийн даргаар ажиллаж байсан хүн юм. Харин Х.Галсанхүү нь уг тендерт Ц.Цогзолмаа сайдтай нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий этгээдийнх байж болох магадлалтай “Эрдэнэт Орчлон” гэдэг ганцхан компанийг оруулан, түүнийгээ шалгаруулан, 11 тэрбум таван зуун сая төгрөг тусгажээ.  Хот дотор баригдах, тэр дундаа өндөр өртөгтэй төсөв бүхий уг төсөлд ганцхан компани оролцож шалгарсан талаар ч АТГ дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тус компани БСШУСЯ-д хүргүүлэх гүйцэтгэлийн баталгаа хугацаа хэтэрсэн учир хуулийн дагуу гэрээ цуцлагдаж, тендер хүчингүй болох ёстой байсан ч яам өөрөө албан бичигтээ өөрчлөлт оруулан хугацааг 4 хоногоор сунган байж  “Эрдэнэт Орчлон”-д давуу эрх олгосон нь дараах бичгээр баталгаажиж байна.

БСШУСЯ-аас 2018 оны 7 сарын 19 ны өдөр “Эрдэнэт- орчлон” ХХД 2/8621  албан бичгээр өгсөн мэдэгдэлд, “..мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тендерийн баталгааг ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэжээ. Энэ нь тогтоосон хугацаанд тендерийн баталгаа болгон албан бичигт заасан мөнгийг төлөхгүй бол гэрээ байгуулахгүй гэсэн үг юм.  “Эрдэнэт орчлон” ХХК нь  албан бичигт заасан 14 хоногоос 4 хоног хэтрүүлэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 579.0 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гарган яаманд хүргүүлжээ.  Харин БСШУСЯ-аас “Эрдэнэт-Орчлон” ХХК-д явуулсан албан бичгэн дээрх “14” хоногийг “21” болгон засварлаж тухайн компанитай гэрээ байгуулан ажлаа үргэлжлүүлсэн байна.

Үүгээр зогсохгүй “Эрдэнэт орчлон”-д давуу эрх олгон тендер өгсөн байж болзошгүй Ц.Цогзолмаа гишүүн тус компанийн захирлын хүүг өөрийн яаманд 2018 оны наймдугаар сарын 21-ны өдөр ажилд авчээ. Тодруулбал, “Эрдэнэт орчлон” компанийн захирал Г.Баярцэцэгийн /нөхөр Б.Султааны/ хүү С.Тогтохыг “Гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн төлөвлөлт, олон улсын байгууллагын уялдаа, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ийн албан тушаалд томилсон байна. С.Тогтох нь төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өрөөгүйг төрийн албаны зөвлөл шалган тогтоожээ.

Дашрамд дурдахад, сүүлийн өдрүүдэд  Ц.Цогзолмаа гишүүнийг төрийн албыг төрлийн алба болгож байна гэсэн олон нийтийн шүүмжлэл хүчтэй байна. Учир нь энэ арван нэгдүгээр сард Ц.Цогзолмаа сайдын нөхөр "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдож, охин нь БОАЖЯ-ны газрын даргаар томилогдсон юм. Энэ талаар Ц.Цогзолмаа гишүүн тайлбар хийхдээ, “Миний нөхөр, охин мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа” хэмээсэн.

Гэтэл тендер олгосон компанийнхаа захирлын хүүг яамандаа ажилд авсан нь гэр бүлийнхнээ төрийн өндөр албан тушаалд томилогдоход нөлөөлсөн байх магадлалтай хэмээгдэж байснаас ноцтой асуудал. Мөн түүнчлэн хэрвээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй 12.9 тэрбумын хэрэг нь нотлогдвол ЖДҮ-чдээс илүү сенсаци болно. Тэгэхээр тендер хэмээх тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох түүний цог заль, шог жүжиг нь засаг огцруулах байж болзошгүй юм.

n24/image/2018/11/20/611zlx79nf4zrmst/1
n24/image/2018/11/20/nttb80lpwe70vrqo/6
n24/image/2018/11/20/zn6g288jzx5v64xw/7
n24/image/2018/11/20/qpvsk1dnbvy5l8v6/8
n24/image/2018/11/20/zthgivwm0nkcr8yl/9
n24/image/2018/11/20/ovesa965lj2cys8w/46230720_1971428196285234_2043435114611867648_n

n24/image/2018/11/20/wtxkv7uhz5rakojb/46445285_1929915443744994_4096012900336926720_n

 

n24/image/2018/11/20/wtxkv7uhz5rakojb/46445285_1929915443744994_4096012900336926720_n

Эх сурвалж: http://www.n24.mn/
АЛТАН НАМАР БОНД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА
АЛТАН НАМАР БОНД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.