Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АПУ” ХЭМЭЭХ ВАНТ УЛСЫН “ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ” П.БАТЧИМЭГ ИЧИГ ИЧИГ

	 		 “АПУ” ХЭМЭЭХ ВАНТ УЛСЫН “ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ” П.БАТЧИМЭГ ИЧИГ ИЧИГ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн дүү П.Батчимэгийг УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залрах урт холын мөрөөдөлтэй хэмээн 

улс төрийн хүрээнийхэн хошигнодог.  Ахынхаа буянаар улс төр бизнесийн салбарт хөл алдаагүй нэгэн бол П.Батчимэг.

Гэвч бизнес улс төр хоёр нэг хөнжилд багтдаггүйн жишээг П.Батчимэг хатагтай энэ удаад тод томруунаар харуулав. 

Ойрын өдрүүдэд олны анхааралд өртөөд байгаа ЖДҮХ сангийн зээлээс П.Батчимэг хоцрохыг хүсээгүй бололтой юм. Тодруулбал,  УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүүхдүүд болон дүү П.Батчимэг нар ЖДҮХ сангийн зээлдэгчдийн цувааг үргэлжлүүлж байна. Тэд ЖДҮХ сангаас өнгөрсөн оны наймдугаар сард "Батган агро” ХХК-д 500 сая төгрөгийн зээл авчээ. 

Батган транс ХХК нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэх хүмүүсийн нэр дээр хаяглагдсан байх юм. Тэд бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь  П.Батчимэг.

П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд "АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг хашдаг. Гэвч нийслэлийн иргэдийн нэгээхэн хэсгийн төлөөлж төрд сонгогдсон бизнесмен хатагтай өөрийгөө "жижиг дунд бизнес эрхлэгч" хэмээн тодотгон ЖДҮХ сангаас зээл авсан баримтууд олон нийтэд хүрлээ. 

ЖДҮХ сангийн зээл бол үйл ажиллагаа явуулаад хэвшчихсэн том акулуудыг барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлээр дэмжих бодлого биш гэдгийг төрд шургалсан бизнесмэн та мэдэж баймаар. Төр ард түмний төлөө үнэнхүү сэтгэлээр ажиллах үүрэг хүлээсэн НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг та ичиг ичиг.

П.ГОО

Оллоо.мн

Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний гол үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн А.Ундраа
Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний гол үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн А.Ундраа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА