Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ЫН “ХЭЛГҮЙ” ГИШҮҮН Г.СОЛТАН “УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ” ГЭЖ ТОМРОВ

УИХ-ЫН “ХЭЛГҮЙ” ГИШҮҮН Г.СОЛТАН “УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ” ГЭЖ ТОМРОВ

ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчид эхнээсээ авсан зээлээ эргүүлэн төлж, зарим нь олон нийтээс сонгогчдоосоо уучлалт гуйж эхлэв. Үсээ шидэлж уучлалт гуйх шаардлага байхгүй хэмээн даналзаж байсан гишүүн ч зөөлөрч Ерөнхий сайдынхаа үгэнд орж өчигдөр уучлалт гуйлаа.

Шударга үнэний туйл, дуу хоолой болсон гишүүн ч нэг өдрийн дотор зээлээ төлж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйв. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдрийн чуулганы хуралдаанд оролцох үедээ “Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйгаарай. Үгүй бол ирэх сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” гэж хатуухан хэлсэн. Үүний дагуу сайдын суудлаасаа буусан Б.Батзориг уучлалт гуйлаа.

Гэвч зээл авсан гишүүд дотор ширэн нүүртэй, зэсэн зүрхтэй хүмүүс байна. Уучлалт гуйх шаардлага байхгүй гэж томорч байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас сонгогдсон хэрнээ ард түмэн огт таньж мэддэггүй нэг гишүүн байна. Тэр нь УИХ-ын гишүүн Г.Солтан. “Монгол шаазан” компаниараа дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан тэрбээр бүүр цайчихаж.

Ерөнхий сайдын шаардлагын дагуу уучлалт гуйх эсэхийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад тэрбээр “МАН-ын даргыг хүндэлж байна. Гэхдээ уучлалт гуйхгүй байх гэж бодож байна. Ер нь зээлээ эргүүлж төлнө. Гэхдээ тэр чинь их мөнгө. Судлаж үзнэ” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Тун ч доогтой даапаалж байгаа юм шиг уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлдэггүй, бараа нь харагддаггүй Г.Солтаныг ийнхүү авсан зээл, өрөөр нь танидаг боллоо.

Ерөнхий сайд, намын даргын үгэнд орж ард түмнээсээ уучлалт гуйхгүй юм бол Баян-Өлгийчүүд хариуцлага тооцох ёстой. Ард түмнийхээ халааснаас хумсалчихаад ингэж ширэн нүүрлэж томрох хэрэггүй л байгаа юм даа. 

О.Сайхан
Оллоо.mn

Ж.ЭНХБАЯР ЗЭЭЛЭЭ ХААНА ХАДГАЛЖ БАЙСНАА БАРАГ ХЭЛЧИХЛЭЭ
Ж.ЭНХБАЯР ЗЭЭЛЭЭ ХААНА ХАДГАЛЖ БАЙСНАА БАРАГ ХЭЛЧИХЛЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.