Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.ЭНХБАЯР ЗЭЭЛЭЭ ХААНА ХАДГАЛЖ БАЙСНАА БАРАГ ХЭЛЧИХЛЭЭ

Ж.ЭНХБАЯР ЗЭЭЛЭЭ ХААНА ХАДГАЛЖ БАЙСНАА БАРАГ ХЭЛЧИХЛЭЭ

ЖДҮХС-гийн зээ­лийг УИХ-ын хэдэн гишүүн хувь нийлүүлсэн компанийнхаа хөрөнгө шиг хуваажээ. Энэ талаарх мэдээлэл нийтэд ил болж, эхнээсээ хариуцлагаа хүлээж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын ин­дэр дээрээс “…Зээл авчихаад уучлалт гуйгаагүй гишүүн 2020 онд нэр дэвшихгүй шүү” гэсэн анхааруулгыг өглөө. Хөндлөнгөөс сонсоход ёстой нэг хөгийн үүрэг. Гэхдээ жижиг дундын зээлийн хэрэгт холбогдсон гишүүд 2020 онд нэр дэвшихгүй байх, нэр дэвшлээ гээд сонгогдохгүй бол өнгөрлөө гэсэн үг. Хүлээх хариуцлага илүү хатуурч, чангарна. Үүнийг гишүүд ойлгоод эхэлсэн байна.

Жилд 2.4 тэрбум төгрөгийн орлоготой хэрнээ жижиг дундын зээл туучихсан Ж.Энхбаяр өчигдөр “…Миний нэр холбогдсон компани зээлээ бүрэн төлж барагдуулсан байгаа” гэж твиттертээ жиргэжээ.

Тэрээр “… “Хас” банкнаас зээл авч ЖДҮХС руу шилжүүлсэн. Нийгэм бухимдаж буйг ойлгож хүлээн авлаа. Монголын ард түмэн, сонгогч иргэдээ бухимдуулсандаа уучлалт гуйж байна. “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүй” гэжээ.  “Хас” банкнаас зээлдэнэ гэдэг бол халхавч л даа. Харин энэ зээлийг тэрбумтан гишүүд авсанд ард түмэн дургүйцэж, намын дарга нь “…Нэр дэвшүүлэхгүй шүү” гэхээр яаран сандран барагдуулсан нь анхаарал татаж байгаа юм.

“Тунгалаг тамир”-ын Итгэлт баян гэж соц нийгмийн топ бизнесмэний дүр бий. Энэ дүр мөнгөө мал хунар болгож, нааш нь цааш нь болгож байж өсгөдөг гэдгийг заагаад сургаад байдаг шүү дээ. Харин Ж.Энхбаяр “…Баригдвал гаргаад өгнө” гэсэн шиг гудсан дороо хадгалж суусан болж таарах гээд байна.  Яваад үзээрэй, яг төсөлдөө зориулаад, эргэлдүүлж байгаа бизнесмэнийг “…Өнөөдөр зээлээ төл” гэвэл яагаад ч чадахгүй. Учир нь тийм бизнесмэн ЖДҮХС-тай байгуулсан гэрээнд заасан графикийнхаа дагуу арай ядан төлдөг юм байна лээ.

Тэгэхээр Ж.Энх­баярын “зээлдсэн” мөнгө өөрийнх нь хэлээд байгаа шиг “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг үржүүлэхэд лав эргэлтийн хөрөнгө болж очоогүй бололтой. Ер нь бол Ж.Энхбаяр ингэснээрээ 950 сая төгрөгийг хаана хадгалж байснаа бараг хэлчих шиг боллоо.

Дахиад хэлье. “Хас” банкнаас зээлсэн гээд байгаа нь халхавч шүү.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.