Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд аавдаа хүчиндүүлсэн хэмээн худал мэдүүлэхийг охиндоо даатгасан эх ял авлаа

Бусдад хар буруу санаж хорлохын төлөө хүүхдэдээ үг зааж, цагдаад худал мэдүүлэг өгсөн хэрэг гарлаа. Тодруулбал, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт оршин суух иргэн Д.Д-гийн гэрт өөрийн охин Б.М- “хойд эцэг Н.Б-эд удаа дараа хүчиндүүлсэн” гэж өргөдөл бичүүлж, худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор загнаж, зодох зэргээр хүч хэрэглэсний улмаас эрүүгийн 17.......  дугаартай хэрэгт 2017 оны 9 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2 давхарын мэдүүлэг авах өрөөнд, мөн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд насанд хүрээгүй хохирогч Б.М- худал мэдүүлэг өгүүлсэн байна. 

Хамтран амьдрагчаа хорлох зорилгоор охиноороо  ийнхүү худал мэдүүлэг өгүүлсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.  Тэгвэл үйлдсэн хэргийнхээ талаар охины ээж шүүх хуралдаанд  “...2017 оны 9 дүгээр сард Багануур дүүрэг, 1 хороо, Сургалтын задгайд найз Д-гийн гэрт охин М-г хойд эцэг Б-эд хүчиндүүлсэн гэж загнаж, уурлаж байгаад өргөдөл бичүүлсэн нь үнэн. Мөн цагдаагийн хэлтсийн өрөөнд мэдүүлэг өгүүлсэн. Би охиноо өргөдлөө бичиж өг гэж 2 удаа алгадсан нь үнэн. Миний буруу, хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.  

Харин түүний охин  сөрдөн байцаалтад насанд хүрээгүй Б.М-гийн “...Манай ээж Н.Б нь 2017 оны 7 дугаар сард хойд эцэг Н.Б-тэй муудалцаад бид хоёр гэрээсээ явсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сард ээж надад “ээж нь танай ааваас салж байгаа юм чинь жаахан мал хөрөнгө авах хэрэгтэй байна, чи хойд эцэгтэй хүчиндүүлсэн гээд мэдүүлэг өгчих, өргөдөл бич” гээд Д- гэх айлд намайг зодож дарамтлан, хойд Н.Б-эд удаа дараа хүчиндүүлсэн гэх өргөдөл бичүүлж, цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө, хүчиндүүлсэн гэж яриарай гээд миний хэлэх үгийг зааж өгч худал мэдүүлэг өгүүлсэн. Ээж намайг өргөдөл бич гээд миний баруун талын гар луу өөрийн гараар 2, 3 удаа цохиж, зүүн талын хөл рүү 2 удаа бас өшиглөсөн...” гэж мэдүүлсэн байгаа юм.

Харин хүчин хийсэн хэмээн буруутгагдаад байсан Н.Б: “...Манай эхнэр Н.Б нь надад ууралсан уурандаа охин Б.М-г дарамтлан хойд эцэг Н.Б- хүчиндсэн гэж цагдаад очиж мэдүүлэг өг гэж худлаа хэлүүлж цагдаад мэдүүлэг өгүүлсэн байсан. Энэ хэргийн улмаас миний нэр хүнд унаагүй, миний нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй, ах дүү найз нөхөд надтай урьдийн адил зөв боловсон харьцаж байгаа. Намайг энэ хэргийг үйлдээгүй гэдгийг мэднэ...” гэж мэдүүлсэн.  

Охиноороо худлаа мэдүүлэг өгүүлсэн энэ үйлдэлд  Эрүүгийн хуулийн “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээсэн байна.  Прокурорын байгууллагаас   Н.Б-г Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг  шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүхээс Б- овгийн Н-гийн Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Н-гийн Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Хүн чадах гэж өөрөө гэмт хэрэгтэн болсон ийм тохиолдол гардаг. Гэхдээ маш цөөн гардаг бөгөөд мөрдөн байцаалтын  явцад худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдож, шүүхээс ял авдаг. Тиймээс хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж, үнэн зөв мэдээлэл өгч гэмт хэрэгтэн болохоос сэрэмжилнэ үү.

П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.