Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залилагч А.Ганбат өвчнөөр ялаас мултрах зуураа дахин 80 сая төгрөгийн залилан хийлээ

 

Залилагч А.Ганбат өвчнөөр ялаас мултрах зуураа дахин 80 сая төгрөгийн залилан хийлээ

Залилан луйврыг төгс мэргэжил болтлоо эзэмшсэн зарим нэгэн луйварчид хууль шүүхийг хүртэл хулхидаж чаддаг болчихсон бололтой. “Ангайтал залилагч” хэмээх хоч хохирогчдоосоо хүртээд буй Амгаасэдийн Ганбат нь арав гаруй жил бусдыг удаа дараа, онц их хэмжээний хөрөнгө мөнгөөр  хохироож байсан атлаа нэг ч удаа ял эдэлж байгаагүй нь хачирхалтай. Цагдаагийн байгууллагаас удаа дараа эрэн сурвалжлагдаж байсан нь өдгөө ч архивт нь байсаар буй. 2004 оноос хойш есөн удаа цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгагдаж байсан ч онц ноцтой гэмт хэргүүдээ удаа дараа хэрэгсэхгүй  болгож дөнгөдөг  байжээ. Германд уул уурхайн дээд сургууль төгссөн гэж танилцсан хүмүүстээ худал ярьж эхэлдэг тэрээр эрхэлсэн тодорхой ажил ховорхон хийж, голдуу залилан луйвраар амьдарч ирсэн байдаг. А.Ганбатад залилуулсан хүмүүс  цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ном журмаараа мөрдөн байцаалт явагдаж, ял төлөвлүүлэхээр  хууль шүүх дээр очихоороо л хэрэг нь замхардаг. Онц их хэмжээний хохирол бусдад учруулсан байхад л эрүүгийн бус иргэний хэрэг болгон буцаадаг онцгой аргатай. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  гэх мэтчилэн аахар шаахар шалтгаан хэлээд түүнийг ялаас мулталчихдаг аж. Эхнэрээсээ салсан, ганц бие хүн хэмээн танилцуулдаг боловч эхнэр Өлзийхишигтэйгээ хамт амьдардаг хэвээрээ. Гэвч залилан мэхлэх ажлаа хийх болохоор “Би экс ерөнхийлөгч Н.Энхбаярын дүү  Н.Энхтуяагийн нөхөр. Манай эхнэрийг интерполоор эрэн сурвалжилж байгаа учир хамтын дансанд байгаа 8 сая доллараа авч чадахгćй байна. Н.Энхбаяр ах хөөцөлдөж  байгаа” гэх мэтээр ярьж, хүмүүсийг  хууран мэхэлдэг байна. Гэтэл эхнэр өлзийхишигтэйгээ хамт амьдардаг төдийгүй  “Манай эхнэрийн ах  Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашдаг, та нар юу ч олж долоохгүй” хэмээн хохирогчдоо басамжилдаг аж. Иргэн М-ийг олон зуун сая төгрөгөөр залилсан хэрэгтээ тэрээр  2018 оны 3 дугаар сарын 19-ний  өдөр Эрүүгийн хуулийн 17 дугээр зүйлийн 3:2:2 буюу залилан мэхлэх гэмт хэрэгтээ Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид 5 жилийн ял эдлүүлэхээр таслан шийдвэрлэжээ. Гэтэл тэрээр шорон дотроос ч залилан луйврын ажлаа үргэлжлүүлэн ердөө  гурван сар гаруйн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сахарын өвчтэй гэх шалтгаанаар суллагдсан байх юм. Ийнхүү Монголын хууль цаазын байгууллагыг ч хулхидан залилж буй тэрээр ердөө  шүүх  танхимаас гараад л дараагийнхаа хүнийг залилдаг. мөн  хохирогчдынхоо хохирлыг төлж барагдуулаагүй, мөн ялаа сэгсэрч гарч ирчихээд  шууд л  дараагийнхаа залилан мэхлэх ажилдаа оржээ. Тэрээр гадаадад олон жил ажиллаж, хөлс хүчээ урсган байж багагүй  мөнгөтэй болж ирсэн нэгэн бүсгүйг бизнес хийх хүсэл дээр нь тоглон, хамраар нь газар хатгатал хулхидаж, 80 сая төгрөгийг нь увуулж цувуулж аван залилан мэхлээд байна. Мөнгөө  олж авах гэсэн бүсгүй аргаа барахдаа түүнийг өдөр шөнөгүй  дагаж явдаг  гэх бөгөөд  А.Ганбат нь залилан мэхэлсэн хүмүүсээсээ зугтаж, тааралдахгүйн тулд зуслангийн нэгэн байшинд бүгж байгаа гэнэ. Шүүх хурал нь болоход өвчтэй, эмнэлэгт хэвтсэн гэх  бичиг илгээчихээд  удаа дараагийн шүүх хурлыг хойшлуулж, зуслангийн байшиндаа нуугдаж, тарвага шарж, архи уусан шигээ хууль шүүхийнхнийг тохуурхаж суугаа түүний ээлжит шүүх хурал маргааш Улсын дээд шүүхэд болно. Харин олон хүнийг олон зуун сая  төгрөгийн  эд хөрөнгө мөнгө төгрөгөөр  хохироочихоод хууль шүүхийнхний өмнө очихоороо “Би өвчтэй хүн  шүү” гэж өрөвдүүлэх арга хэрэглэж суудаг түүнд шүүгчдийг хууртахгүй  байх гэж найдаж байна. 

МАХНЫ ЭКСПОРТ 16 МЯНГАН ТОННООР ӨСЧЭЭ
МАХНЫ ЭКСПОРТ 16 МЯНГАН ТОННООР ӨСЧЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.