Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАХНЫ ЭКСПОРТ 16 МЯНГАН ТОННООР ӨСЧЭЭ

Махны экспорт 16 мянган тонноор өсчээ

Оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 13076.1 тонн адууны мах, 12315.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 751.3 тонн хонины мах, 589.5 тн ямааны мах, 756.5 тонн үхрийн мах, 634.4 тонн дайвар бүтээгдэхүүн, нийт 28123.2 тонн бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин буюу 16443.4 тонноор өссөн үзүүлэлт юм.

Монгол Улс одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, Катар улсад мах экспортолж байгаа бөгөөд Вьетнам, Кувейт, Хонконг, Узбекстан улсад мах экспортлох талаар яриа хэлэлцээ хийж байна.

Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн илрэл гэж үзэж байна.  

Мөн аяны хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 2018 онд 11 аж ахуйн нэгжтэй хамтран нийт 12.8 мян тонн мах бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар, Дарханы хүн амын хэрэгцээнд зориулан 2018 оны 4-6 дугаар сарын хооронд  худалдан борлуулсан. Ийнхүү зах зээл дэх үнээс 10-30 хувиар хямд нийлүүлсэн нь хаврын улиралд махны хомсдол үүсэх, үнийн хэлбэлзлээс сэргийлэх ач холбогдолтой юм.  

Улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймагт “Өв мийт продактс” орон нутгийн өмчит мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр хоногт 1000 бог, 200 бод төхөөрөх хүчин чадалтай бөгөөд 60 ажлын байр шинээр бий болгожээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Э.Идэрцог: Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна
Э.Идэрцог: Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.