Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Идэрцог: Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас цагдан хорьсон. Тодруулбал, тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. 

Улмаар нэг сар цагдан хорьсон ч өнгөрсөн тавдугаар сарын 10-нд батлан даалтад гаргаж, харин Монгол Улсын хилээр гаргахгүй байх хилийн хориг тавьсан билээ. Мөн энэ хэрэгт ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гарган шалгаж байгаа юм. 

Тэгвэл уг хэргийг удахгүй Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлнэ хэмээн АТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр нэлээн олон шинжилгээ хийгдэж байна. Бид нараас шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан шалгаж, танилцах материал маш их бий.  Уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр гэм буруутай эсэх тогтоогдоно" гэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД СҮРЬЕЭГИЙН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД СҮРЬЕЭГИЙН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.