Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД СҮРЬЕЭГИЙН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ

АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” сэдэвт өндөр түвшний анхдугаар уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр боллоо.
 
Уг өндөр түвшний уулзалтад НҮБ-ын гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын түвшинд оролцсон ба уулзалтын эхэнд төлөөлөгчид сүрьеэг устгахын төлөө дэлхийн нийтээр нэгдэх, яаралтай арга хэмжээ авах тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав.
 
Манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид уулзалтад оролцож үг хэллээ. Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас сүрьеэтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар мэдээлэл өгч, цаашид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

ХҮННҮ РОК УРСГАЛ МЭНДЭЛЖЭЭ
ХҮННҮ РОК УРСГАЛ МЭНДЭЛЖЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.