Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Борруссия Дортмунд клубын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Германы алдарт довтлогч Карл Хэйнз Райдле манай улсад айлчлан ирлээ.
2015 оноос эхлэн Боруссия Дортмунд клубтэй хамтран олон шат дараалласан ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд түүний дунд хүүхдийн зуны хөлбөмбөгийн сургалтыг тус клубын мэргэжлийн багш дасгалжуулагч нартай хийж түүнээсээ шилдэг гэсэн хоёр хүүхдийг шалгаруулж ирэх сарын 29-ний өдөр Герман улсруу явуулан тус клубын академид нь шалгуулахаар болоод багаа билээ.
Райдле-н хувьд 1992 оны дэлхийн аваргын цомыг шигшээ багынхаа хамт хүртсэн бөгөөд 1997 онд европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигт Боррусия Дортмунд клубын хамт түрүүлж байсан түүний үзүүлсэн хамгийн томоохон амжилтуудын нэг юм. Тэрээр манай улсад 2 өдөр ажиллаж Монголын хөлбөмбөгийн шигшээ багынхантай уулзаж өөрийн арвин туршлагаас хуваалцах юм.