Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ

Шарын шашинд хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49-ний жил гэж чухалчлан авч үздэг. Энэ насыг угтаж заслаа хийлгэх нь тохиолдож болох муу бүхнээс хамгаалдаг бөгөөд монголчууд эрт үеэс засал хийлгэх зан үйлийг дагаж мөрдөж ирсэн уламжлалтай. Харин дээрх наснаас чухал үе хүмүүний амьдралд байх агаад 33 насны мөчлөг хэмээх зүйл бидний амьдралд тохиолддог байна. Энэ мөчлөгийн талаар олон сонирхолтой жишээ, баримтууд байдаг бөгөөд 33 хэмээх тоо нь эртний үлгэр, туульст онцлогдон гардаг аж. Хүн төрөлхтний оршин буй манай гариг ертөнц 84 түвшинтэй гэж үздэг. Түвшин бүр нь ороомог бүхий цилиндр хамгаалалттай бөгөөд эхний түвшин нэг ороомог, хоёр дахь түвшин хоёр ороомог, ингэж явсаар 84 дэх түвшин 84 ороомгоос бүтдэг бол нарны систем 33 дахь түвшний 33 дахь ороомог дээр байрладаг байна. Нарны системийн энэ байрлал утга учиртай байж ч болох юм.

Харин Христийн шашинд 33 насанд зөв замаар явж буй хүмүүсийн сүнслэг хүч чадал, авъяас чадвар бүрэн дүүрэн нээгддэг гэж үздэг. Ойролцоогоор 3000 жилийн өмнө Есүс Христ 33 насандаа загалмайд цовдлуулсан байсан нь 33 насыг Христийн нас хэмээн нэрийдэх болсны учир ажээ. Энэ насанд хүн амьдралынхаа эргэлтийн цэг дээр ирдэг буюу амьдралынх нь тал үе өнгөрч шинэ амьдрал эхлүүлэх боломж ирдэг гэж үздэг байна. Харин энэ эргэлтийн цэгийг үл тоон тухайн насандаа муу бодол тээн, муу бүхнийг үйлдэх аваас хувь заяа нь буруу замруу хөтөлдөг талаар ном сударт дурджээ. Энгийнээр тайлбарлавал 33 нас нь хүмүүсийн хямралыг туулах нас ч гэгддэг байна.

33” хэмээх тооны утга, учрын талаар зөвлөгөө, мэдээлэл бүхий багагүй ном, товхимол хэвлэгдэн гарсан байдаг. Сүсэг бишрэлгүй хүнд 33 насны мөчлөг гэх зүйл утгагүй мэт санагдаж болох ч нарийн мэдээлэлтэй байх нь шинэ амьдралынхаа зам мөрийг тэгшитгэх боломж олгож болох юм. Засал хийх олон зан үйл байх агаад мөчлөг тохиох жилээ угтаж 33 нас хүрэхийн өмнөх сүүл сард өөрийн өнгөрсөнд үлдсэн бүх дурсамжаа эргэцүүлэн бодож эцэг эх, хүүхдүүд, найз нөхөд, хамт олныхоо талаарх сөрөг бодлуудаа таягдан хаяж, төрсөн өдрөө нижгэр бус зөвхөн гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал байдаг. Төрсөн өдрөөрөө төрсөн цаг, минутдаа сайн сайхан бодлууд тээн хэсэг чимээгүй сууж харин үүний дараа тухайн өдрөө эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, хамт олныхоо талаар сайн сайхан, эерэг зүйл бодож өнгөрүүлэх хэрэгтэй.

Монголчуудын хувьд эрт үеэс эцэг эхдээ төрүүлж өсгөсөнд нь талархсан сэтгэгдлээ илэрхийлж, баярлуулан элбэрэлт ижий, асралт аавтайгаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хуваан иддэг байсан бөгөөд ингэснээр эцэг, эх нь үр хүүхэддээ сайн сайхан ерөөлийн үг өргөж үнэрлэх төдийд л засал болдог байжээ. Энэ засал нь үр хүүхдийнх нь ирээдүйг гэрэлтүүлж бүүдийх замыг нь засч өгдөг байна. Иймээс энэ насны мөчлөг тохиож буй хүмүүс бодлоо цэгцлэн хайртай, дотны бүхнээ баярлуулан тэднийгээ гомдоож байсан бол уучлал хүсч, үргэлж сайн сайхан бодлыг тээн амьдралынхаа нэгэн шинэ үеийг эхлүүлэх боломжтой юм. Энэ насны утга учрыг мэдэхгүй өнгөрүүлсэн ч гэлээ боломж үргэлж олддог. Эцэг, эхээ баярлуулах тийм ч хэцүү зүйл биш, шүүдрийн дуслаар цай чанаж өгөхгүй ч гэлээ сэтгэлээс гарах өчүүхэн бэлэг тэднийг хэмжээлшгүй ихээр баярлуулж чаддаг. Магадгүй та ээж аавтайгаа ойрд уулзаагүй болж очиж мэндийг нь мэдэн, орон гэрийг нь эмхэлж цэгцлэн хэрэгтэй зүйлийг нь бэлэглэж болно шүү дээ.  Иймээс хайртай, дотны бүхнээ хэзээ ч ирэхгүйгээр холдон одохоос нь өмнө амжиж баярлуулаарай.

 

Дүүргийн 8 өрх өргөө цагаан гэртэй боллоо
Дүүргийн 8 өрх өргөө цагаан гэртэй боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.