Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Учрал \“Засгийн газрыг унагаах\“ хүсэлтэй сөрөг хүчнийхэнтэй нийлсэн үү?

УИХ-ын 2016 оны сонгуулиар 80-аад оны цөөн хэдэн залуу улстөрчид сонгогдсоны нэг нь "Их засаг" их сургуулийн эзний хүү Н.Учрал юм.  Уран илтгэл,  бусдыг хэрхэн байлдан дагуулах вэ? зэрэг лекц уншиж, "Би хэрвээ Ерөнхийлөгч байсан бол" лекцээ 20 хэдхэн настайдаа танилцуулж байсан, өдгөө 32-хон настай хүсэл тэмүүлэл дүүрэн залуу улстөрч. Улстөрөөс гадна түүнийг реппер "Темон" гэдгээр нь олон нийт илүү мэдэх буй за. 

 

Харамсалтай нь сүүлийн үед Н.Учрал гишүүн, төдийгөөс өдийг хүртэл түшиж тулж ирсэн намын дарга У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй бодлогыг эсэргүүцэж,  бие даасан тоглолт хийх замаар улстөрийн том тоглогч болох гэж оролдоод байгаа бололтой. Үүнийг нь нотлож, "Багш нарын үйлдвэрчний холбоо" гэгчийг анхлан дэмжин өөрийн оффистой түр хугацаагаар суулгаж байсныг тус холбооны дарга нар хэвлэлд мэдээлэл өгөхдөө хэллээ.  Хачирхалтай нь уг холбоо "Засгийн газрыг огцруулахыг тууштай уриалдаг" бөгөөд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын дэмжлэгийг нэг бус удаа авсан төдийгүй цааш цаашдаа тууштай жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд нийгмийн бүлгүүдийн шахалт, шаардлага юу юунаас илүү ашиггүйг мэдсээр байж дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтад оруулсан нь тун хачирхалтай бөгөөд тэр дундаа ярилцагчаа нөлөөндөө оруулах туйлын ур чадвартай Н.Энхбаяр болон бусад лидерүүдийн “ятгалгад автсан байх” гэсэн хардлагыг Монгол Ардын Намын бага хурлын гишүүд дотроо ярилцаж байгаа юм байна. 

 

 

 

ХӨГЖЛИЙН ГОЛОМТ - ДЭЛХИЙН ЖИШИГ МОНГОЛЫН БАНК
ХӨГЖЛИЙН ГОЛОМТ - ДЭЛХИЙН ЖИШИГ МОНГОЛЫН БАНК
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.