Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллийн талаар хэлэлцэнэ

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын семинарыг зохион байгуулах гэж байна.

Семинарын арга хэмжээнд ХНХЯ, ЭМЯ, ХАБЭА үндэсний хороо, НДЕГ, МХЕГ, НЭМҮТ, Хор судлалын төв, мэргэжлийн өвчин судлаач эмч нар, сувилалын болон үйлдвэр уул уурхайн эмч, мэргэжилтнүүд, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцсан мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчид болон БНСУ, Нидерланд зэрэг улсын эрдэмтэн докторууд ирж  оролцох юм байна.

Манай улсад аж үйлдвэрлэл, гоелоги, уул уурхай, барилга зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүхий л салбарт техник технологийн дэвшил хурдацтай хөгжихийн хирээр химийн бодисын хэрэглээ ихсэж, түүний сөрөг нөлөөлөлд өртөх аюул нэмэгдсээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй аж.

Мөн тус байгууллагаас сүүлийн 35 жилийн хугацаанд хийсэн судалгааг гаргажээ. Судалгаагаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 9931 тохиолдол бүртгэгдсэн байдгаас 796 тохиолдол нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын хордлогын оноштой гэж гарчээ. Тиймээс тус төвийн хамт олон химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга, техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг түгээхийг зорьж энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм байна.

 Мэдээж химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөлөл, химийн хордлого орчин үеийн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт, хууль эрхзүйн баримт зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм байна. Хамгийн гол нь гадаадын орнуудын сайн туршлагыг хуваалцаж буй нь тус семинарын нэг онцлог ажээ. Учир нь дэлхий нийтээрээ ХАБЭА, Мэргэжлээс шалтгаалах өвчинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад илүүтэй анхаардаг болсон билээ.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь сүүлийн жилүүдэд гадаад, хамтын ажиллагаандаа илүү анхаарч ажиллаж эхэлсэн байна. Тиймээс гадаад орнуудын ХАБЭА, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга туршлагыг судалж, өөрийн орны хөрсөнд буулгах ажлын эхний алхмаа эхлүүлээд байгаа нь энэ аж.  

Түүнчлэн өнгөрсөн жил тус төв нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал, “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх” олон улсын сургалтыг тус тус амжилттай зохион байгуулжээ.

“Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын семинар нь 9-р сарын 12-нд “The corporate hotel& convention centre”-ийн 5 давхарт Ulaanbaatar Hall хурлын танхимд болно.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон практикийн бага хурал 2017.10.03-нд

 

 

Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч атал тэмцэлд уриалахын учир юун...
Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч атал тэмцэлд уриалахын учир юун...
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.